Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна

41 минутын өмнө

Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна

​​​​​​​

Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн. Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.