Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ

46 минутын өмнө

 

Шатахууны нийлүүлэлтээс хамааралгүйгээр үнэ өсжээ. Энэ талаар, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ч.Чулуунбат  "ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон. Энэ нь долдугаар сартай харьцуулбал үнэ нь 51 ам.доллароор өссөн.

Үнийн зөрүү 200 орчим төгрөгөөр илэрч, наймдугаар сарын 14-нөөс нэмэгдсэн. ОХУ-ын Газпром, Канико, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас тонн тутамд 1400-1600 ам.доллароор нийлүүлэх санал ирсэн дагуу Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний өртөг огцом өссөн" гэх хариултыг өгсөн юм. 

Шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг талтай. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийг ҮСХ-оос судалжээ. Уг дүнг танилцуулж байна.

Улаанбаатар хотод наймдугаар сарын 24-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.3 хувиар, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар тус тус буурчээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



202.70.38.97зочин  8 сарын 26. 12 цаг 26 минут

Гарчигндаа тохироогүй нийтлэл байна.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.