Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана

58 минутын өмнө



Улсын хэмжээнд намрын ургацын урьдчилсан баланс эерэг дүнтэй гарсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө. 

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтаар

  • 369.7 мянган га-д тариалалт хийгдсэнээс 317.9 мянган га-д улаанбуудай,
  • 12.8 мянган га-д төмс,
  • 13.4 мянган га-д хүнсний ногоо,
  • 94.1 мянган га-д малын тэжээл,
  • 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн байна.

Намрын ургацын урьдчилсан балансаар

  • 555.3 мянган тонн үр тариа /үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай/,
  • 168.2 мянган тонн төмс,
  • 218.4 мянган тонн хүнсний ногоо,
  • 50.4 мянган тонн тосны ургамал,
  • 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. 

Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрдэж байгаа аж. 

Энэ нь өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад: 

  • улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар,
  • төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар,
  • таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар,
  • техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.

Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.