
Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүүлэх журам гаргана. Харин иргэд эрхээ эдлэх цаг болоход учир шалтгаан, шалтаг тайлбар нэмэгдсээр эцэст нь төр “бид арга хэмжээ авсан” гэж харагдахуйц нэг шийдвэр гаргадаг. Боловсролын салбарын багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал үүний нэг тод жишээ болж байна. Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин нийтлэлээ хүргэсэн. Их, дээд сургуулиуд оюутнуудаас “хичээл сонголтоо хий”, “сургалтын төлбөрөө төл” гэж шаардана. Харин багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төрөөс хэзээ, ямар хэлбэрээр шийдэх нь тодорхойгүй. Багш хүн хүүхдээ хичээлгүй суулгаж болохгүй. Хичээл сонголтоо хийлгэхгүй бол хүүхдийнх нь суралцах эрх хөндөгдөнө. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг мэдэж байгаа ч аргагүйн эрхэнд олон эцэг, эх өөрийн халааснаас сургалтын төлбөрөө гаргасан. Харин үүний дараа буюу хичээл сонголтын асуудал яригдаж, төлбөрийн дарамт үүссэн хойно Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад “Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх” тухай чиглэл өгчээ. Уг чиглэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Энд л асуудлын гол зангилаа байна. Сайд хичээл сонголтын хугацааг мэддэггүй гэж үү. Их, дээд сургуулиуд хэзээ хичээл сонголтоо хийдэг, хэзээ сургалтын төлбөрөө нэхдэг, оюутан суралцах эрхээ хадгалахын тулд ямар хугацаанд төлбөрийн асуудлаа шийдэх ёстойг салбарын яам мэдэхгүй байна гэж байх уу. Мэдэж байсан бол яагаад чиглэлээ өмнө нь өгөөгүй юм бэ. Харин мэдэж байсан атлаа асуудал үүссэний дараа, хичээл сонголтын хугацаа тулсан хойно “чиглэл өгсөн” бол энэ нь асуудлыг шийдсэн хэрэг үү, эсвэл асуудлыг шийдсэн мэт харагдуулах улс төрийн арга уу. Энд “үнэгэн заль” гэх үг өөрийн эрхгүй орж ирнэ. Үнэг гэдэг амьтан мөрөө баллаж, анчдыг төөрөгдүүлдэг гэдэг. Харин улс төрд мөрөө баллах бус, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Өнөөдөр сайд “Би чиглэл өгсөн” гэж хэлж болно. Их, дээд сургуулиуд “Чиглэл ирсэн” гэж хэлж болно. Төрийн байгууллага “Хэрэгжилтийг хангаж байна” гэж тайлбарлаж болно. Харин багш яах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн мөнгөөр төлчихсөн багш яах вэ. Энд Боловсролын сайд маш тодорхой хариулт өгөх ёстой. Хуулиа барьж ажиллавал багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төр буцаан олгох уу. Хэрэв буцааж олгоно гэвэл яагаад эхнээс нь төр өөрөө хугацаанд нь төлөөгүй юм бэ. Хэрэв буцааж олгохгүй гэвэл хуулиар олгосон нийгмийн баталгаа нь яг хэний эрх болж үлдэх вэ. Энэ бол хэдэн төгрөгийн төлбөрийн тухай жижиг асуудал биш. Төр хууль баталсан бол тэр хуулиа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ урьдчилан тооцож чаддаг эсэх тухай асуудал. Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан журам нь заримдаа хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг хумих явдал бий. Журам бол хууль биш. Журам нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохоос хуулиар олгосон эрхийг шинээр хязгаарлах хэрэгсэл байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын ярьж байсан хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх ажил энд бас хамаатай. Учир нь нэг талаас төр “багш, ажилтныхаа хүүхдэд дэмжлэг үзүүлнэ” гэж хуульчилна. Нөгөө талаас хэрэгжүүлэх журам, шалгуур, санхүүжилт, хугацаа нь иргэнээ дахин дахин хүлээлгэнэ. Эцэст нь эрхээ эдлэх ёстой хүн өөрийн мөнгөөр төлбөрөө төлчихөөд үлдвэл төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар их ангал байгааг харуулж байгаа хэрэг. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст сайдын “чиглэл” хэвлэлийн мэдээ болж үлдэж байна. Төрийн шийдвэр хэвлэлийн мэдээнд биш, иргэний амьдралд хэрэгжсэнээрээ хэмжигддэг. Боловсролын сайд багш нарынхаа хүүхдийн төлбөрийг шийдсэн үү, эсвэл асуудал үүсэхээс сэргийлж “чиглэл өгсөн” нэр зүүв үү гэдэг нь харагдана.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)


С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
Ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ
Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана
“SAT-1”: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов
Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
ТАНИЛЦ: Ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөв
Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форумд 23 орны парламентын 25 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна
Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна
Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал. Оочерлоод зогсоод байх уу эсвэл аль олдож буй эх үүсвэрээс аваад нөхцөл байдлыг намжаах уу
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно
"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"
Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө
“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ
Сайн мэдээ: 2 тэрбум ам.доллар!
Бүлгүүдийн бөглөө мултарчээ…
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ
“Хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй”
Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе
ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдааны байршлууд
Ардчилсан нам нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа “туг тахих уу”
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”
У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална
Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Ингээд нэг хоёрын хооронд өчүүхэн зан гаргаад ****роод байх юм.ямар хэрэг байнаа. Энэ сайд угаасаа л хүн муутай, хоёрын хооронд заль шүү юм гаргаад, арчаагүй л байхгүй юу.