
Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Өмнөх он жилүүдийн цагийн ажлыг цагт нь шийдээгүй асуудал олон байгаа. Гэхдээ бид яг одоогийнхоо нөөц, боломж, төсөвтөө тулгуурлаад бэлтгэл ажлыг хийж байна.
-Гэхдээ ямар ч байсан өвөлжилтийн бэлтгэл ажлаа бол хангаад явж байгаа биз дээ?
-Одоогийнхоо засвар үйлчилгээг сайн хийгээд, аль болох хязгаарлахгүй байх тал дээр анхаараад явж байна. Дээрээс нь ямар нэгэн байдлаар ноднин жил гарсан шиг осол, гэмтэл гарах ёсгүй. Хоёрдугаарт, бусад зохицуулалтын шуурхай арга хэмжээг яаралтай аваад, бэлтгэл ажлыг хангах, эх үүсвэрүүдээ ашиглалтад оруулах ажлуудыг хийх шаардлагатай. Мэдээж хэрэг хэрэглэгчдэдээ үнэн зөв мэдээллийг өгөх ёстой гэж бодож байна. Оргил цагийн үед эрчим хүч ихээр хэрэглэдэг шаардлагагүй хэрэглээгээ шилжүүлж, хэрэглээгээ зөв зохицуулдаг байх хэрэгтэй. Бид нийтээрээ л хичээж байж хамтдаа л өвлийг давах ёстой. Би үүн дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид бодит байдлыг л үнэнээр нь хэлж байгаа юм. Эрсдэл байна шүү гэдгийг хэлээд байгаа. Яагаад гэхээр энэ чинь бодитой юм шүү дээ. Түүнээс биш мэдээлэл өгөхгүй, харанхуй байж байгаад гэнэт хязгаарладаг, тасалдаг байдал байж болшгүй зүйл. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа юм чинь бодит мэдээллийг иргэддээ өгөх хэрэгтэй. Бас нэг зүйл байгаа нь бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүх талаар шуурхай хийж байгаа. Монголчууд бид олон мянган жил хахир хатуу өвөлдөө дасан зохицоод даваад ирсэн. Тиймээс ямар нэгэн асуудалгүй бид давна. Эрсдэл байгаа болохоос биш эрчим хүчний салбарт ажилладаг бүхий л хүмүүс маань эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Бэлтгэл ажил хийх хэрэгтэй, тал талдаа хичээх ёстой гэдгийг л хэлээд байгаа юм.
-Энэ өвөл цахилгаан хэр тасрах вэ?
-Бидний хэрэглээ хүссэн хүсээгүй жилдээ 8-10 хувиар нэмэгдэж байгаа.
Энэ жилийн нэмэгдэл нь одоо ачааллаж байгаа байдлаас мэдэгдэж байна. Ер нь 10 орчим хувиар нэмэгдчихсэн байгаа. Тэгэхээр өвлийн хүйтэн, оргил цагийн үед мөн л нэмэгдэнэ. Харин бидний нэмэгдэж байгаа эх үүсвэр бас хангалттай биш байгаад байна. Сэлэнгэ аймагт баригдаж байгаа 70 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг ашиглалтад бүрэн оруулахаар бид ажиллаж байгаа. Саяхан очиж, технологийн галлагааг нь амжилттай хийсэн. Мөн нөөц байдлаар ашиглах зорилгоор БНХАУ-аас 80 мегаватт хүртэлх эрчим хүч импортлохоор Зэс оюу гэж байгууламжийг барьж, хоёр долоо хоногийн өмнө ашиглалтад хүлээлгэж өгсөн. Ингээд ямар ч байсан иймэрхүү эх үүсвэрүүд орно. Дээрээс нь нэмээд Эрчим хүчний яамнаас анх удаа сэргээгдэх эрчим хүчний салбарт төвийн бүсийн таван байршилд нарны таван газар нарны цахилгаан станц болон батерей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр аукцион зарлаж, ялагчдыг шалгаруулсан. Энэ бүхнийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэ аукционоор нийт 220 МВт хүчин чадалтай нарны станц, 135 МВи/440 МВт цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын системийн төслүүд хэрэгжинэ гэсэн үг. Мэдээж хэрэг хугацаа маш давчуу учраас дээр хэлсэн хугацаандаа 100 хувь ашиглалтад орж чадахгүй байж магадгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр буюу дийлэнх хувь нь ашиглалтад орж, энэ өвлийн их ачаалалд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Ер нь эрчим хүчний хязгаарлалт хийх, дутагдалд орох эрсдэл байгаа юу гэвэл тийм. Бид чинь эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй учраас хязгаарлалт хийх нөхцөл байгаа. Яагаад гэвэл өмнөх олон жилийн эрчим хүчний дутагдал бий.
-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх үү?
-Цахилгаан, дулаанаа бид үйлдвэрлэж байгаа өртгөөс нь хамаагүй хямд үнээр зарж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэх тусмаа эрчим хүчний салбарынхан маань эрчим хүч гэхээсээ илүү алдагдал үйлдвэрлэж байгаа юм. Гэхдээ саяхан Ерөнхий сайд мэдэгдсэн. Бид цахилгаан эрчим хүч, дулааны үнийг аль болох нэмэхгүй. Хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр шийднэ. Энэ бол богино хугацааны шийдэл. Дайн байлдаан, шатахуун түлшний хомсдол гээд Монгол Улсаас хамаарахгүй зүйл бас байна.
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг олноор бий болгох бодлого явж байгаа биз дээ?
-Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжих бодлого барьж байгаа. Тэгэхээр энэ талын бодлого эргэлзээгүй явж байна. Ирэх 2030 он гэхэд нийт суурилуулсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болгоно гэдэг үүргийг Монгол Улс олон улсын өмнө хүлээж байгаа. Үүнийг биелүүлэх ёстой, биелүүлнэ. Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их баялагтай. Салхины 1100 гегаватт, нарны 2200 гегаваттын тогтоогдсон нөөцтэй. Гэтэл манай улсын өнөөдрийн хэрэглээ өсөөд, өсөөд ердөө хоёр гегаватт шүү дээ. Тэгэхээр чинь 1500 гаруй дахин их нөөц байна. Тиймээс бидэнд заяасан энэ нөөцийг ашиглах ёстой. Ашиглахдаа зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээнд биш, бүс нутгийн хэмжээнд ашиглах хэрэгтэй. Дэлхий дахинд эрчим хүч улам илүү хэрэгцээтэй болж байна. Хиймэл оюун, дата центр хөгжөөд эрчим хүч илүү олон улс, геополитикийн харилцааны бүтээгдэхүүн болж байгаа. Энэ үед бид ийм давуу байдлаа ашиглаад бүс нутгийн хэмжээнд эрчим хүч экспортлох, хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь онцгой чухал байгаа юм.
-COP17 хурлын үеэр энэ тал дээр хөрөнгө оруулалт татах асуудал яригдсан уу?
-COP17 бол шууд хөрөнгө оруулалтын чуулган биш л дээ. Гэхдээ энэ хуралд гадаад улсуудын сайд дарга нар, бодлого гаргагчид, олон улсын санхүүгийн байгууллага, банкны захирлууд ирсэн. Тиймээс тэдэнтэй яриа хэлэлцээр хийж байна. Тухайлбал, Япон улсын Байгаль орчны дэд сайд бүрэлдэхүүнээ ахалж ирсэн. Боломжийг ашиглаад олон талын уулзалтыг хийж байгаа. Одоо явж байгаа ажлуудаа урагшлуулахад энэ хурал их аятайхан боломж олгож байна.
-Шадар сайд Т.Доржхандын харьяанд Эрчим хүчний экспортын хэлтэс гэж байгуулаад 700 гаруй сая төгрөгөөр стратеги гаргах тендер зарласан гэж М.Энхцэцэг гишүүн ярьсан. Үүнийг Эрчим хүчний яам нь огт мэдэхгүй байгаа гэж байсан. Үүн дээр та тодорхой тайлбар өгөөч?
-Эрчим хүчний яам энэ асуудлыг мэдэлгүй яах вэ дээ. М.Энхцэцэг гишүүний ярьж байгаа нь үндэслэлгүй, буруу ойлгосон, хариуцлагагүй, олны толгойг эргүүлсэн мэдээлэл юм. Би баттай хэлье. Тэр ярьсан болгонд нь тайлбарлаад байлтай биш. Энэ юу болсон гэхээр эрчим хүчний экспортын асуудал Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаараад судалгааг нь хийгээд явж байгаа. Эрчим хүч экспортолно гэж ярих амархан. Гэхдээ хаагуур яаж холбох юм. Ямар чадал бий болгох вэ гээд олон зүйл бий. Экспортолно гэхээр зөвхөн шугам татах биш, эрчим хүчин дээр суурилсан бусад аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай буюу шууд бус экспортлох тухай асуудлыг ярьж байгаа юм. Энэ ажлыг бид өнөөдөр хийхгүй бол хожимдоно. Эрчим хүчний яаман дээр шилжилтийн стратеги гэж боловсруулж гаргасан. Гэхдээ энэ бол зөвхөн зорилго, чиглэл нь юм. Харин үүний цаана яг хийхэд судалгаа хэрэгтэй шүү дээ. Үүнийг гадны, олон улсын байгууллагуудаар хийлгэвэл асар үнэтэй болно. Тиймээс сонгон шалгаруулалт хйигээд манай Эрчим хүчний яамны харьяанд байдаг, төрийн өмчийн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хийж байгаа.
-Тэгвэл тендерийн үнэ, зардал нь 700 гаруй сая төгрөг гэдэг нь үнэн үү?
-Үгүй, 300 гаруй сая төгрөг байх аа. Энэ бол аль нэг хувийн компанид өгсөн зүйл биш. Угаасаа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хийх ёстой ажлаа хийж байгаа. Цаана нь бас хүмүүс ажиллаж байна. Харин ч гадныхнаар хийлгэвэл асар үнэтэй болох ажлыг өөрсдийнхөө нөөц, бололцоог дайчлаад хийж байгаа. Тэгэхээр Монгол Улс эрчим хүчийг экспортолж орлого олдог болъё, эдийн засгийн суурь салбар болгоё гэх юм бол бид судлах ёстой. Хаана байгуулах, шугамаа яаж татах, ямар бүтэцтэй байх юм гээд олон зүйл бий. Тиймээс энэ бол харин ч бага өртгөөр хийж байгаа судалгаа гэж бодож буй. Нэмээд хэлэхэд, энэ ажил Шадар сайдын хариуцах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Нэгдүгээр ангид элсэж буй 74,000 орчим хүүхэд эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно
Б.Найдалаа: Бид эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй
Дарханд тав, Эрдэнэтэд 10 вагон АИ92 шатахуун хүргэжээ
Энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн саналын дагуу ДӨРВӨН улиралтай болжээ
Хятадын хиймэл оюуны хөгжил ба глобал өрсөлдөөн
Төсвийг мөшгөе: Давс, цас хайлуулах бодисыг 1 тэрбум 290 мянган төгрөгөөр худалдан авна
С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
Ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ
Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана
“SAT-1”: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов
Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
ТАНИЛЦ: Ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөв
Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форумд 23 орны парламентын 25 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна
Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна
Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал. Оочерлоод зогсоод байх уу эсвэл аль олдож буй эх үүсвэрээс аваад нөхцөл байдлыг намжаах уу
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно
"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"
Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө
“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ
Сайн мэдээ: 2 тэрбум ам.доллар!
Бүлгүүдийн бөглөө мултарчээ…
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ
“Хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй”
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.