2111-р сар, 2026Бямба гараг

Нэгдүгээр ангид элсэж буй 74,000 орчим хүүхэд эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно

8 сар 27. 12:342 мин унших

Нэгдүгээр ангид элсэж буй 74,000 орчим хүүхэд эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орно гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат хэллээ. 

​​​​​​​



Тэрбээр "Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино. Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль байх зарчмыг баримталж 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх юм.

Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай болсон. Хот, хөдөөгийн сургуульд ялгаатай байдлаар боловсруулж бие даалт, цахим сургалтын долоо хоногийг бодитой хугацаанд тавьж өгсөн.

Бие даалтын долоо хоногийг

  • Улаанбаатар хотын хэмжээнд өвөл арванхоёрдугаар сард ханиад томуугийн үеэр
  • Орон нутгийн түвшинд мал төллөлтийн үеэр бие даалтын долоо хоногийг гаргаж өгнө. 

Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгож өв уламжлал, ёс заншилд суралцах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгснөөр энэ хичээлийн жилийн бүтэц онцлог оршиж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид маань шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. 

2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ.

Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулж өгсөн.

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн түвшинд “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ нь хичээлийн үндсэн судлагдахуун биш.

Сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлч сэтгэх зэрэг чадварыг хөгжүүлэх зорилгоор 1-5 дугаар ангийн түвшинд хоёр долоо хоногийн хугацаанд шатрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн шийдэл явагдаж байна" хэмээн хэллээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.