2111-р сар, 2026Бямба гараг

Цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхэд түр оршин суугчаас байрны ордер шаардахгүй

8 сар 27. 13:372 мин унших

Цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхэд түр оршин суугчаас байрны ордер шаардахгүй

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр цэцэрлэг, сургуулийн элсэлт болон түр оршин суухтай холбоотой гомдол саналын талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр "2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна. Үүнээс

  • төрийн өмчийн 331 цэцэрлэг,
  • төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна.

Ерөнхий боловсролын 340 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа. Үүнээс төрийн өмчийн 182 сургууль, төрийн бус өмчийн 158 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байна.

Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлт 2022 оноос эхлэн цахим системээр явагддаг болсон. Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн бүртгэлийг хийж байгаа.

  • Өнөөдрийн байдлаар 100,481 хүүхэд цэцэрлэгийн цахим бүртгэлдээ хамрагдсан байна.
  • Нэгдүгээр ангийн элсэлтэд 36,016 хүүхдийн цахим бүртгэл хийгдсэн.

Иргэдээс ирж буй гомдол саналын дийлэнх нь түр оршин суухтай холбоотой байна. Үндсэн оршин суугчид цахимаар асуудалгүй бүртгэгдээд явна. Харин түр оршин суугчдыг түр оршин суугчаа нотлох нэмэлт бичиг баримт шаардаж байгаатай холбоотой гомдол санал байна.

Сургуулиудад ямар чиглэлийн мэдээлэл өгч байгаа вэ гэхээр түр оршин суугч дээр байрны эзэмшлийн бичиг баримт шаардахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл байрны ордер шалгахгүй. Гэхдээ түр оршин суугч гэдгээ нотолсон бусад бичиг баримтуудыг үзүүлж харуулах шаардлагатай.

Өргөдөл гомдлыг харахад зарим нэг байр, зарим нэг хаяг дээр хэдхэн хоногийн дотор маш олон хүүхдийг бүртгүүлэх гэсэн зөрчил байна" гэв. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.