
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн “УИХ-аас зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой 10 чиглэлийн Монголбанканд өгсөн.
Энэ хүрээнд зээлийн мэдээлэл нийлүүлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Үргэлжлүүлэн банкуудад шалгалт хийхээр төлөвлөсөн.
Мөн энэ дунд Зээлийн мэдээллийг хүлээн авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулах гэдэг чиглэл байсан. Энэ дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд үүрэг даалгавар хүргүүлээд, зээлийн мэдээлэл хүлээн авсан даруйд иргэний зээлжих зэрэглэлийн оноод өөрчлөлт ордог болсон. Өмнө нь зээл төлөлтөөс хамаараад сар нэг удаа өөрчлөлт ордог байсан.
Үүнээс гадна зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирдэг гомдол, мэдээллийг нэг шугамаар болох цахим системийн хөгжүүлэлтийг хийсэн. Ингэснээр иргэний зээлийн мэдээллийг тухайн санхүүгийн байгууллага хариуцах уу эсвэл Монголбанк талаас шийдэх үү гэдгийг цахимаар мэдээлдэг системийг Имонголиа платформ дээр есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн зээлийн мэдээлэл илгээгч санхүүгийн байгууллагад зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг албан бичгээр илгээдэг. Үүнийг цахимжуулж, эхний байдлаар есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулахаар бэлдээд байна.
Түүнчлэн хамгийн чухал ажлуудын нэг болох зээлийн мэдээллийн зээлжих зэрэглэлийн оноонд иргэний үүрэн телефоны төлбөр болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхөө больж байгаа. Өмнө нь зээлжих зэрэглэлийн онооны моделийг хийж байх явцад аль болох олон өгөгдөл ашиглаж байсан. Одоо бол зээлжих зэрэглэлийн оноонд зөвхөн зээлийн мэдээлэл, зээлийн төлбөр, зээлийн түүхэн дээр суурилж тогтож байгаа.
Харин үүрэн телефоны төлбөр болон бусад хэрэглээний төлбөр нь зөвхөн зээлийн мэдээллийн лавлагаан дээр тухайн хүний өр, төлбөр хэсэгт харагддаг байхаар зохицуулсан.
Мөн зээлийн мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудад өөрчлөлт оруулах шаардлага бий. Энэ талаар Монголбанкнаас холбогдох саналуудаа боловсруулаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргэх гэж байна.
Иргэд зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн оноог хооронд нь холиод байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн нийт авсан зээлийн түүхийг харуулж байгаа юм. Үүнд нийт авсан зээл, төлөлт зэрэг өр төлбөрийн мэдээллийг харуулдаг.
Зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн иргэнийг зээлээ хэрхэн төлж байна вэ гэдгийг харуулна. Ингэхдээ зээлийн түүхэн дээр нь суурилаад тухайн зээлдэгчийн зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж байгаа оноо юм.
Өмнө нь зээлийн түүхэн дэх нэг зээлд муу түүхтэй юм уу хоцроосон түүхтэй байх юм бол автоматаар зээл олгохоос татгалздаг байсан. Зээлийн оноог нэвтрүүлснээр үүнийг яаж өөрчилсөн бэ гэхээр, тодорхой босго оноо тавиад түүнээсээ дээш байх юм бол зээлийн судалгаа хийгдэнэ. Босго оноосноос доош байх юм бол тухайн иргэнд зээл олгох боломжгүй гэсэн үг.
Тухайн босго онооноос доош оноотой хүмүүс яах вэ. Босго оноог жишээ нь 560 гэж бодъё. Тэгвэл 560-аас доош оноотой иргэнд зээл олгох санхүүгийн байгууллагууд бий. Тийм байгууллагуудыг судалж зээл авах боломжтой юм.
Зээлийн оноо нэвтэрснээр зээлээ сайн төлдөг өндөр оноотой хүмүүст бага хүүтэй, өндөр зээл авах давуу талыг бий болгож байгаа. Мөн санхүүгийн сахилга батыг хадгалах том хөшүүрэг болно.
Зээлээ хугацаандаа төлөөд л байвал оноо нь аажмаар өсөөд байна.
Өнөөдрийн байдлаар зээлээ төлж хаасан ч хоцрогдлын түүхтэй 400 мянга орчим зээл бий.
Зээлийн мэдээллийн лавлагаанд байгаа түүх нь зээлийн оноог тооцох суурь өгөгдөл болох юм. Хэрэглээний төлбөр нь өр төлбөрт тооцогдоно, зээл биш. Тухайн өр төлбөрүүд нь зээлийн оноонд нөлөөлөхгүй" гэв.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл энэ сарын 3-нд эхэлнэ
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
Маргаашаас ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй гэсэн шийдвэр хэрэгжиж эхэлнэ
Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?
Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ
ТАНИЛЦ: Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 37,926 хүүхэд суралцахаар элсэв
Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.