2111-р сар, 2026Бямба гараг

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

8 сар 28. 13:092 мин унших

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна.

Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа.

"COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв.

Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна.

Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад болон "COP17" хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, хурлын үр дүн, гаргасан гол шийдвэрүүд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгнө.

Мөн сүүлийн өдрийн дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилт, гангийн эрсдэлийг даван туулах чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд, газар болон усны нөөцийн уялдаа холбоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Ногоон бүсэд: "COP17-ын" хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, санаачилгуудыг онцлон танилцуулж, шилдэг оролцогчид болон санаачилгад шагнал гардуулахын зэрэгцээ хаалтын ажиллагааг зохион байгуулна.

Ийнхүү "COP17" бага хурал хоёр долоо хоногийн турш дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдэл боловсруулах чухал талбар болж, өнөөдөр албан ёсоор өндөрлөх юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.