Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарч, утаажилтын бүсээс 21 иргэнийг аварчээ

8 сар 28. 13:48

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарчээ.

Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргажээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Есдүгээр сард цас орно6 цаг 16 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.