Э.Бат-Үүл: Орост дагаар орохыг байнга ятгаж буй Л.Эрдэнчулуун, Ц.Буянцогтоо нарыг шалгах хэрэгтэй

1 цаг 23 минутын өмнө

Э.Бат-Үүл: Орост дагаар орохыг байнга ятгаж буй Л.Эрдэнчулуун, Ц.Буянцогтоо нарыг шалгах хэрэгтэй

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээ гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд: "Амарсайхан сайд “Хятадад дагаар орьё” гэж хэлсэн гэх Молор-Эрдэнийг шалгах нь зөв.

 

Бас, Орост дагаар орохыг байнга ятгаж буй Эрдэнчулуун,Буянцогтоо нарыг ч шалгах хэрэгтэй.

 

Ялгавартай хандаж болохгүй!

Дагаар орно гэдэг бол; Монгол улсыг хэн удирдахыг Монголын ард түмэн ардчилсан сонгуулиар өөрсдөө шийддэг байдлыг халан болиулна гэсэн үг.Бээжин, эсхүл Москвагаас,Монгол Улсыг хэн удирдахыг шийддэг болно гэсэн үг! Энэ бол Монгол Улсын Үндсэн Хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно.Ийм үзэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлж буй, жишээ нь ИЗНН—г хааж, улстөрийн үйл ажиллагааг нь хориглох хэрэгтэй!" гэж бичжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



59.153.113.55zochin  8 сарын 28. 15 цаг 48 минут

илт хятадыг дагаж байгаа болон урвагч гэдэг нь үг, үйлдлээрээ тодорхой логдсон олон хүн байгаа тэд нарыг яах вэ. Тагнуулын газраас тухайн үедээ батлагдсан хүмүүс бий шүү

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.