Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

1 цаг 11 минутын өмнө

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Гэхдээ есдүгээр сарын 1-д автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Уг зохицуулалтын хүрээнд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.