2111-р сар, 2026Бямба гараг

COP17 хурлаар 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь түүхэн дээд хэмжээ гэв

8 сар 28. 16:112 мин унших

12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна.

СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр "Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон.

“Улаанбаатарын тунхаглал” батлагдсан. 30 гаруй хот, орон нутгийн удирдагч газар, ус, ган, уур амьсгалын асуудлыг хотын бодит ажил болгох чиглэлээр нэгдсэн.

1.2 тэрбум ам.долларын 45 төсөл бүхий “Rangelands Flagship Initiative” нь бэлчээрийн чиглэлд COP-ын түүхэн дэх хамгийн том санхүүжилтийн багц болж зарлагдсан. Монгол Улсын хувьд малчид, бэлчээрийн асуудлыг дэлхийн санхүүжилтийн том сэдэв болгосон нь гол үр дүн юм. 

250 сая ам.доллар хүртэлх ойн санхүүжилт GGGI-тай хамтарсан “Financing for Forests” хөтөлбөрөөр 2030 он хүртэл босгох зорилттой. Мөн GGGI Монгол Улстай Host Country Agreement байгуулж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрх зүйн сууриа тавилаа.

 

Монгол Улс манлайлан хэрэгжүүлэх төсөлд GEF-ээс 3.2 сая ам.доллар, 8 сая ам.долларын хамтарсан санхүүжилт буюу нийт 11.2 сая ам.долларын багц бүрдсэн. Бэлчээрийн тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, бодлогын тогтолцоонд чиглэнэ.

“Улаанбаатарын тунхаглал” батлагдсан. 30 гаруй хот, орон нутгийн удирдагч газар, ус, ган, уур амьсгалын асуудлыг хотын бодит ажил болгох чиглэлээр нэгдсэн. Улаанбаатарын санаачилгыг COP18 хүртэл туршиж, үр дүнг UNCCD-д тайлагнана.

COP17-ийн эцсийн шийдвэрүүд өнөөдөр батлагдаж байна. Наймдугаар сарын 28-ны хаалтын хуралдаанаар ган, стратегийн хүрээ, төсөв болон бусад шийдвэр, COP17-ийн нэгдсэн тайланг эцэслэн батална" гэж цахим хуудаснаа хуваалцжээ. 

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаярын цахим хуудас

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.