
ЦУОШГ-аас есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.
Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг.
9–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Есдүгээр сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дараалан нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019–2025 (2024 он ОЖД–ийн орчим) онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна. Харин 1992 оны 9–р сард ОЖД–аас 2.6°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2019 оны 9–р сард ОЖД–аас 3.4°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм ордог.
Есдүгээр сарын нийлбэр хур тунадас 1995–1997, 2000–2002, 2004–2014 дарааллан ОЖД–аас бага байсан бол 1987–1989, 1991–1994, 1998–1999, 2015–2016, 2023-2025 онуудад дарааллан ОЖД–аас харьцангуй ахиу тунадас оржээ. 2002 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 19 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 9–р сар болсон бол 2023 онд ОЖД–аас 38 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 9–р сар болсон байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг (Зураг 7)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.
ЗӨВЛӨМЖ
Есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.
Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.

ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.