2111-р сар, 2026Бямба гараг

Мүн Жэ Инийн тэмдэглэл

9 сар 2. 13:272 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага  хуралд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хүрэлцэн ирж оролцсон билээ. 

Тэрээр манай улсад ирж, COP17-д оролцсон сэтгэгдлээ цахим хуудаснаа хуваалцжээ.  "Монголоос буцах замд. Хязгааргүй өргөн уудам сүрлэг сайхан нутагт өнгөрүүлсэн найм өдөр шөнө есөн өдөр. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа. Айлчлалын хором мөч бүрд халуун дотноор хүлээн авч, бидэнд онцгой анхаарал тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх танд болон Монгол Улсын Засгийн газар, мөн Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд оролцон, Энх тайвны ой санаачилга(PFI)-ын үндсэн илтгэлд хамтын уялдаа холбоо болон хариуцлагын талаар дурдаж байсан минь санагдаж байна. Хатаж шархалсан эх дэлхийн төлөө бүх улс орнууд гар гараасаа атган, ногоон итгэл найдварыг цогцлооно гэсэн амлалт бодит ажил хэрэг болж хэрэгжээсэй хэмээн хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нартай хийсэн уулзалтаас хоёр улсын харилцааны "Алтан үе"-ийг эхлүүлэх ирээдүйг олж харлаа. Мөн Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Таръя Халонен нартай хийсэн уулзалт нь бидний дэлхий ертөнц ямар их нягт уялдаа холбоотой болохыг дахин нэг мэдрүүлсэн үнэтэй цаг мөч байлаа.Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт очсон нь ч мөн адил сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө.

Ойн түймэрт өртөж үрэгдсэн энэ газарт мөнх ногоон нарсан ойг нөхөн сэргээсэн нь Юүхан Кимберли компани болон Энх тайвны ой сан ТББ-ын хамт олны 23 жилийн турш урсгасан хөлс хөдөлмөрийн үр дүн юм. Дахин сэргэсэн амьд ойн салхины чимээ сэтгэл зүрхэнд минь урт удаан хадгалагдах болно.Айлчлалын үеэр Балба болон Төвөдийн хил орчимд болсон байгалийн онц ноцтой гамшгийн талаарх мэдээг сонсоод сэтгэл өвдөж ихэд цочирдлоо. Гамшигт өртсөн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ түргэн тусламж, аврах ажиллагааг болон сэргээн босгох үйл ажиллагаа шуурхай явагдахыг хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, гамшигтай тэмцэх үйлсэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгааг улам ихээр мэдэрлээ.

Айлчлалын төгсгөлд хэсэг зочилсон Горхи-Тэрэлж Байгалийн цогцолборт газрын эх байгалийн сайхан болон шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг сэтгэлдээ тээн энэ удаагийн айлчиллаа дуусгаж байна. Монгол орны найрсаг зочломтгой байдал, ой хөвчнөөс олж мэдэрсэн итгэл найдварыг сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явах болно. Монгол-Солонгосын нөхөрлөл улам гүнзгийрч, Монголын сэвэлзүүр салхинд энх тайван үүрд орших болтугай" гэжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.