Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ

2 цаг 1 минутын өмнө

Монгол улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ. Энэ талаар  УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-ын хуулинд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гуравны нэг нь санаачилвал ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар заасан байдаг. Үүний дагуу ээлжит бус чуулганы хуралдааныг энэ сарын 7-ны өдөр буюу Даваа гарагт ээлжит бус чуулганыг эхлүүлж, зөвхөн  төсвийн тодотголыг хэлэлцэхээр боллоо.  Ээлжит бус чуулганыг энэ сарын 14-нд хаана" гэлээ.

Төсвийн тодотголыг наймдугаар сарын 20-нд Засгийн газар өргөн барьсан. Мөн сөрөг хүчнээс ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотгол хийх талаар санал гаргаж байсан. Ингэхдээ албан бичгээр ирүүлээгүй. 

Төсвийн тодотголыг хэлэлцэхэд:

  • Үндэсний аудитын газрын дүгнэлт
  • Төсвийн тогтвортой байдлын газрын дүгнэлтийг заавал танилцуулах ёстой байдаг. Үүнийг танилцуулахад 14 хоногийн хугацаа хэрэгтэй байдаг. Өнөөдөр, маргааш УИХ-д хүргүүлэн ирэхээр болжээ.

Дээрх дүгнэлтнүүд нь бэлэн болоогүй байсан учир өмнө нь ээлжит бусаар чуулганыг хуралдуулах нөхцөл нь бүрдээгүй байна. Ийнхүү дүгнэлтүүд бэлэн болсон учраас УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахаар тов нь зарлагдав.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Мүн Жэ Инийн тэмдэглэл3 цаг 30 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.