ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна

1 цаг 11 минутын өмнө

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд “Прокурорын байгууллага хууль зөрчиж, хүүхэд хүчиндсэн хэргийг хаажээ” гэх мэдээлэл цацагдлаа. 

Уг мэдээллийн  дагуу прокурорын байгууллагаас тодруулахад, Сайтуудын мэдээлэлд дурдагдаж байгаа хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хааж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны прокурор хуульд заавал хянахаар заасны дагуу дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор шийдвэрийг хянаж байна" гэх хариултыг өглөө. 

Өөрөөр  хэлбэл, эл хэргийг анхан шат нь хаасан ч хэрэг үүгээр дуусгавар болохгүй юм. Одоогийн байдлаар дээрх шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж буй юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.