
Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөөд ажилдаа орчихсон байна.
Тиймээс сүүлийн үед “Уг сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг хүчтэй яригдах боллоо. Гэхдээ энд нэг алдаа байна. Энэ удаагийн УИХ бол Монголын парламентын түүхэнд анх удаа улс төрийн таван хүчнээс бүрдсэн. Тиймээс, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөнө. Гэтэл улс төрийн хүрээнд, улс төрийн намуудад, тэр байтугай судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, хүмүүс, улс төрийн шинжээчдийн “фокус” зөвхөн “МАН, АН хоёроос хэн нэр дэвших вэ” гэдэг дээр төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр дээр гурав дахь буюу жижиг намын нэр дэвшигч нэмэгдэж, голдуу гурвуулаа өрсөлдөж ирсэн Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиуд улс төрийн таавар, мэдрэмжүүдээс хол зөрж байгаагүй юм. Энэ утгаараа, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөх нь Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч заавал МАН, эсвэл АН-аас тодрохгүй байх магадлал бий. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралт нөхцөл үүний шууд шалтгаан юм. Гэхдээ, УИХ-д суудалтай жижиг намуудаас жинтэй улстөрчид нэр дэвшвэл сонгуулийн ялагч том намуудаас тодрох боломж хаагдана. Товчхондоо, 2027 онд “жинхэнэ” сонгууль болно.
Одоогоор МАН, АН-аар дүүрэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтэй улстөрчид хахаж байгаатай адил УИХ-д суудалтай жижиг гурван намаар ч хүслээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байна.
Эднээс Үндэсний эвсэл харьцангуй тайван байгаа дуулдав. Учир нь, Үндэсний эвсэл бараг л ганц хүний “эвсэл” гэгддэг. Тодруулбал, Шадар сайд Н.Номтойбаярын байгуулсан улс төрийн хүчин юм. Ер нь бол, Монголын улс төрд хамгийн зөрчилтэй, байж болохооргүй зүйлийг болговол олон нийт дэмжиж, алга ташаад явуулдаг хачин зуршил бий. МАН-аас 2020 онд хөөгдөөд УИХ-ын 2024 оны сонгуулийн чимээ анирлаж байхад нам ч үгүй байсан Н.Номтойбаяр гэнэтхэн Ногоон намын “эзэн”-ээр тодроод гарч ирсэн. Өөрөө уул уурхай ухдаг компанитай атлаа түүний эсрэг Ногоон намыг авчихдаг бас л ёжтой улстөрч шүү. Хамгийн гол нь ингэж тэрсэж гарч ирсэн нь онож УИХ-д жагсаалтаар оноогдсон дөрвөн суудалтай болсон. Үндэсний эвсэл нь Ногоон нам болон МЛАН-аас бүрддэг. Өнгөрсөн жил Ногоон намын даргын тамгыг А.Ундраа гишүүнд өгчихсөн. Тэгээд өөрөө Засгийн газарт орж Шадар сайдаар томилогдсон. МЛАН нь Дээд шүүх дэх намуудын жагсаалтад ихээхэн дээгүүр бичигддэг. Дарга нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа юм. Яагаад бүтцийг нь яриад унав аа гэвэл МАН-ын Засгийн газарт Шадар сайдаар орсон Н.Номтойбаяр намдаа орвол Үндэсний эвсэл гэж УИХ-д байхгүй болно. Харин Ногоон нам, МЛАН гээд хоёроор нэмэгдээд УИХ зургаан намтай болж мэднэ. Гэхдээ УИХ-ын түүхэнд ийм тохиолдол байхгүй, хуульд ч “Үүнийг хэрхэх вэ” гэдэг нарийн зохицуулалт байдаггүй юм байна. Гэвч Н.Номтойбаяр МАН-даа орж, Үндэсний эвсэл нь хоёр болж задрах процесс өрнөсөн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжихааргүй харагдаж байгаа юм. Нэгэнт цаг нь тулсан учир Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр нэр дэвшүүлнэ. Ийм тохиолдолд “Хэн нэр дэвших вэ” гэдэг нь ч тодорхой болсон. Эх сурвалжуудын мэдээллээр “Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвшинэ” эртнээс яригдсан. Б.Нямтайширын хэн бэ гэдгийг, юу бодож, юунд зорьдгийг монголчууд мэднэ. Өдийг хүртэл улс төрд хавирч яваагүй ч барагтайхан улстөрчөөс илүү монголчуудынхаа танил болсон. Ер нь бол, Б.Нямтайшир өрсөлдвөл Ерөнхийлөгчийн сонгуульд томтой, жижигтэй нь айлгаж мэдэх л хүн байгаа юм.
ХҮН нам мөн л МАН, АН-ын адил намын рейтинг нь байнгын уналттай болсон. УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх МАН-ын гурван Засгийн газраас хөөгдчихөлгүй өнөөдрийг хүрч байна. Тэр утгаараа, ХҮН нам хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийхээ буянаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хийгээд УИХ-ын 2028 оны сонгуульд санал авахаар болсон. Хэрэв Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд гавихгүй нэр дэвшигч гаргавал УИХ-ын 2028 оны сонгуульд тэр чигтээ уруудна. Энэ нам Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Форум” нэвтрүүлгийн хөтлөгч, “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Д.Энхбат нь өрсөлдөөний явцад “Ковид туссан” гэж хэсэг алга болоод удалгүй тэр чигтээ сонгуулийг орхисон. Харин энэ удаад “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа дуулдаад удлаа. Д.Жаргалсайхан өмнөх сонгуулийн нэр дэвшигч Д.Энхбаттай төстэй “модель” гэхэд болно. Гэхдээ, улс төрийн талаарх санаа бодол, санал дүгнэлтээрээ Д.Энхбатаас илүү идэвхтэй харагддаг. Юутай ч ХҮН намын 50 хүрсэн улстөрчдөөс илүү санал авах нь тодорхой юм. Өрсөлдөөндөө тууштай оролцвол том намуудыг сандаргах нь гарцаагүй нэр дэвшигч болж чадна. Учир нь түүний хэлсэн ярьсан нь олон нийтийн дэмжлэгийг авдаг. Яагаад гэхээр, Д.Жаргалсайханы хийдэг ярилцлагын сэдэв, өөрийнх нь өгдөг ярилцлаг сэлтээс харахад олон нийтийн эрх ашиг, нийгмийн халуун сэдэв, улс төрийн эвгүй “өнцөг” дээр “дарж” чаддаг нэгэн юм.
ИЗНН бол даацаараа их хэцүү гэхэд болно. Шулуухан хэлэхэд, энэ намыг “эзэмшдэг” хүмүүс байнга солигдсоор намын нэр хүнд гэхээр юмгүй хоцорсон. Гэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулийг явуулсан шинэ хуулийн онцлогоор аз нь шовойсон гэхэд хилсдэхгүй дээ. Дөрвөн тийшээ харсан дөрвөн гишүүнтэй. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд намын дарга Б.Батбаатар нэр дэвшихээ өнгөрсөн хавар зарласан. Гэсэн ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй хүний тоо 10 гаруй болжээ. Өнгөрсөн хавар гэнэтхэн ИЗНН-ыг сонгосон АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нарыг нэр дэвших хүсэлтнүүдийн тоонд орж нэрээ “бүртгүүлсэн” гэх мэдээлэл байна. Уг нь тэднийг ИЗНН руу ороход “Эрх баригч нам ИЗНН-ыг цэнхэр харагдуулах гээд АН-ын зарим улстөрчдөд томилолт өвөртлүүлжээ” гэж байсан юм. Эднээс гадна “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг ИЗНН-аас нэр дэвшиж магадгүйг улс төрийн хүрээнд ярьж байна. Үргэлжид нийгмийн сүлжээгээр улс төрийн ширүүн дориун байр суурь илэрхийлдэг Т.Ганболд саяхан “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал ирүүлбэл татгалзахгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ хаанаас тийм санал хүлээж байгаагаа хэлээгүй юм. уг нь тэр МАН-ын гишүүн байсан. Тус намаас 2015 онд гараад ХҮН намд орсон. Дарга нь хүртэл болж явсан. Тэндээсээ гарч, тус намыг Т.Доржханд нар удирддаг болсон. Тиймээс түүнийг аль намын урилга хүлээж байгааг таацгаагаад хэдэн өдрийн яриа болж байв. “Хүсээгүй байхад нь урьж дэвшүүлнэ гэж юу байх вэ, Т.Ганболд дэвших намтайгаа тохирсон бололтой” гэцгээсэн. Тэгж тэгж эцэст нь “Тэрээр ИЗНН-аас нэр дэвшиж магадгүй нь” гээд зогссон.
Эдгээр мэдээллийг нэгтгэж харахаар, УИХ дахь жижиг гурван нам буюу Үндэсний эвслээс Б.Нямтайшир, ХҮН намаас Д.Жаргалсайхан, ИЗНН-аас Т.Ганболд гээд нэр дэвшвэл жинтэй л харагдахаар байна. Тэр хэрээр Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль өрсөлдөөнтэй болж, ойрд үзэгдэж харагдаагүй “жинхэнэ” сонгууль болж мэдэх юм. Гэхдээ эдгээр хүмүүс энэ гурван намын эцэслэн шийдсэн нэр дэвшигчид биш гэдгийг ойлгох биз. Улс төрийн хүрээнд, улс төрийн эдгээр намынхны дунд яригдаж байгаа мэдээллээс одоогоор ийм нэрс гарч ирж байна. Сайтар ажиглавал, эдгээр “нэр дэвшигч”-д иж ижил нэг зүйл байгаа нь хатуу намчид биш, хэн нэгний сүүдэрт явдаг хүмүүс биш байгаа юм. Ер нь тэгээд 2027 онд Ерөнхийлөгч болох хүний “Хэний талд вэ” гэдэг нь бус “Ямар асуудлыг яаж хардаг вэ” гэдэг хамгаас чухал билээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.