Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

1 цаг 51 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовтой уулзаж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг үр дүнтэй ашиглах, Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт боомтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг ярилцлаа. Мөн Багануур, Шарын голын уурхайгаас Буриад руу нүүрс экспортлох боломжийг онцлов.

Буриадын тал хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв. Тус Бүгд Найрамдах Улс нь Монголын хэд хэдэн аймагтай идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд энэ онд Улаан-Үд дэх Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.