
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Тэр хэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг улс төрийн намууд дотор хүчтэй яригдаж байна. Олон нийт ч үүнд анхаарал хандуулжээ.
Одоогоор МАН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрсэн буюу 50-иас дээш насны улстөрчдийн нэр олноороо гарч ирж байна.
Эдгээр намаас тус бүр 10 гаруй улстөрчийн нэр тодроод байгаа юм. Гэхдээ МАН-ын улстөрчдөөс УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр нарын нэр, АН-ынхнаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр нарынх түлхүү яригдаж байна. УИХ-д суудалтай жижиг намуудын тухайд МАН, АН-ынхнаас насаар ахиу, гэхдээ улстөрчид биш нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлж магадгүй тухай эх сурвалжуудын мэдээлэл байна. Тухайлбал, Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширыг, ХҮН намаас “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг, ИЗНН-аас “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн таамаг яриа байгаа юм. Гэхдээ УИХ-д суудалтай таван намаас хэн нэр дэвших нь одоогоор албан ёсоор тодроогүй, эдгээр нь зөвхөн улс төрийн хүрээнд, улс төрийн намууд дотор яригдаж байгаа нэрс гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Тиймээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл эх сурвалжуудын хүрээнд гарсан байна.
Тодруулбал, МАН ч бас жижиг намуудын адил одоо улс төрд ид яваа улстөрчдөөс бус нийгмийн дэмжлэгийг хүлээх, нэр хүндтэй хүмүүсээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлэх “нөөц хувилбар”-ууд бэлдэж буй бололтой. Тэр байтугай тодорхой гурван хүний нэр яригдаад эхэлжээ.
Эхнийх нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд юм байна. Тэрээр 2024 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалд томилогдсон. Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, түүний бүрэн эрх 2028 оны дөрөвдүгээр сард дуусна. Гэхдээ наана нь эх орондоо ирж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж мэдэх юм. Тэрээр УИХ-д зургаан удаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. 2017 онд Ерөнхий сайдад нэр дэвшиж явсан түүхтэй.
Дараагийнхад нь “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэлийн нэр яригдаж байгаа юм байна.
Тэрээр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, УБХ-ын дэргэдэх төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, МӨХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан. Харин гурав дахь нь УИХ-ын дарга асан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн нэр яригдаж байна. УЕПГ-т хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, Хууль зүйн тэргүүн дэд сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн мэрэгжилтнээр ажиллаж байсан тэрээр 1992-2016 оны сонгуулиудад ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Улс төрд дуулиантай, байр суурьтаа хатуу зогсдогоороо танигдсан Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга, дэд даргаар тус бүр нэг удаа сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар гурван удаа томилогдож байсан. Өөрөөр хэлбэл, өдгөө Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд “санаатай” МАН-ын улс төрд ид яваа 970-аад оны улстөрчдийн толхилцооны хажуугаар энэ гурван эрхмээс хэн нэг нь нэр дэвшээд гараад ирж болзошгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тарж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.