Улаанбаатар хотын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна.
Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Энэ талаар Пома группийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал, кабелийн замын тулгуур цамхаг, станц, гараашны байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна. Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнөх зайлшгүй хийгдэх туршилт, шалгалтууд юм.

Барилгын хувьд мөн үндсэн ажлуудынхаа ихэнхийг дуусгасан. Бетон цутгалт, фасад суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Одоо барилгын дотор болон гадна талын өнгөлгөө хийгдэж байгаа бөгөөд үүнд будаг, цонх, хаалга суурилуулах зэрэг дотоод заслын ажил багтаж байна.
Кабинуудыг Францаас тээвэрлэн авчирсан. Энэхүү төсөл нийт 98 кабинтай учраас Францаас Монголд тээвэрлэхэд нэлээд олон контейнер шаардлагатай болсон. Кабинуудыг эхлээд түр хадгалах талбайд байрлуулж, дараа нь барилгын талбайд авчран тус тусын эд ангиудыг угсарч, одоо өлгүүр болон хавчаар буюу grip-ийн хамт бүрэн угсарч дуусган гарааш дотор байрлуулсан.
Кабелийн замын системийн бүх үндсэн хэсэг угсрагдаж дууссан тул бид туршилтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Одоогоор хамгийн түрүүнд хүлээж байгаа зүйл бол үндсэн цахилгаан сүлжээнд холбох ажил юм. Өөрөөр хэлбэл, барилгын болон кабелийн замын системийг үндсэн цахилгаан хангамжтай холбож, шаардлагатай цахилгааны тэжээлийг авсны дараа системийн эхний туршилтуудыг эхлүүлэх боломжтой болно. Энэхүү холболт ойролцоогоор нэгээс хоёр долоо хоногийн дотор хийгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд цахилгаан тэжээлээ авсны дараа эхний туршилтын үе шатыг эхлүүлэхэд тодорхой хугацаа шаардагдана” гэв.

Дүүжин замын тээврийг Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй бөгөөд 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11 минутын хугацаанд хүргэнэ.

Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ
Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ
Маргаашаас ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй гэсэн шийдвэр хэрэгжиж эхэлнэ
Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Дүүжин замын тээврийн ажлын явц 85 хувьтай байна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Карьерын оргилд хүргэсэн журмын нөхдөдөө баярлалаа гээд мөргөж суусан С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдөөд юу ч хийхэд бэлэн болжээ...
Энэ сард цаг агаар ямар байх вэ?
Монтенегро улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Их эмч А.Индра: Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн 441 тохиолдол бүртгэгдсэн
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ТОДРУУЛГА: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?
Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.