2111-р сар, 2026Бямба гараг

Эсрэг тэсрэг байр суурь

9 сар 8. 9:192 мин унших

Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

 

Б.Энхбаяр:

 

-Би олны анхаарал татсан авлига албан тушаалын хэрэг дээр өөрөөс хамаарах бүхнийг хийсэн. УИХ-ын гишүүн байхдаа сонсголуудыг хийж, маш олон үйл баримтыг хүлээлгэж өгсөн. Мөн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа олон асуудал, үйл баримтыг хуулийн байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо энэ бүхэн хаачсан бэ. Үүнийг одоо надаас нэхэх ёстой юм уу. Хүлээж авсан байгууллага нь шалгах ёстой.

 

Хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ талаар хуулийн байгууллагуудаас асуух хэрэгтэй. Мөн одоогийн Хууль зүйн сайдаас асуух хэрэгтэй. Тухайлбал, шалгаж байсан хэргүүдийг дарах гэж очсон юм уу, эсвэл яах гэж очсон юм гэдгийг нь өөрөөс нь асуух хэрэгтэй.

 

Хуулийн байгууллагуудын зүгээс “мөрдөн шалгаж байгаа” гэдэг тайлбар өгдөг. Би өөрөө хуульч хүн, зарчимтай хүн учраас мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хүсэхгүй. Гэхдээ ард түмний төлөөлөгчийн хувьд адилхан шахаж, шаардаж ажилладаг. Худал бол худал, үнэн бол үнэн гэдгийг хэлээч гэж шаардаж байна. Ярьсан зүйл нь тэгээд таг болчихдог. Таг болчихсон асуудлыг нь надаас асуудаг. Би бол өөрөө шалгасан зүйлдээ итгэл үнэмшилтэй байгаа.

 

С.Амарсайхан:

 

 

-Би Төрийн ордонд гэмт хэргийн талаар ярихгүй гэдгээ ажил авахдаа ч хэлсэн. Одоо ч хэлж байгаа. Цаашдаа ч ийм байна. Гэхдээ энэ нь Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэхгүй гэсэн үг биш. Тухайн хэргийг ярьдаг хүн нь ч Хууль зүйн сайд ч биш.Улстөрчид ч бай, тухайн гишүүн нь ч бай, сайд нь ч бай гарч ирээд улс төрийн зорилгоор, аливаа хувь хүний амбицаас шалтгаалсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч тарааж дуусгаж байна.

 

Нийгмээ ч хувааж дуусгаж байна. Дээрээс нь хууль хяналтын байгууллага ч ажлаа хийх боломжийг олгохгүй, хараат бус, бие даасан хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж байгаа учраас үнэн байсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоохоор шалгаад явж байна.

 

Ямар түвшинд шийдэгдэх вэ гэдэг нь хууль хяналтын байгууллагаас хамаарна. Шүүхээр гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим бий.

Зөндөө олон хэрэг шалгагдаж байгаа. АТГ-т Ерөнхий сайд байсан гурван хүн, УИХ-ын гишүүн болон асан 17 хүн, УИХ-ын гишүүн байгаа нийт 145 хэрэг шалгагдаж, бүртгэл үүсээд, өнөөдрийн байдлаар 45 нь шүүхийн шатанд шилжсэн.

 

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.