
Европын хамгийн залуу төрийн тэргүүнүүдийн нэг, Оксфордын боловсролтой эдийн засагч, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны мэргэжилтнээс Ерөнхийлөгчийн суудалд хүрсэн улс төрч бол Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович юм.
Тэрбээр 1986 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монтенегрогийн нийслэл Подгорицад төржээ. Төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургууль болон Монтенегрогийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгссөн бөгөөд оюутан байх үеэсээ гадаадын олон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Иллинойс мужийн их сургуульд нэг хичээлийн жил суралцаж, Австрийн Засгийн газрын тэтгэлгээр Венийн Эдийн засаг, бизнесийн их сургуульд, Европын комиссын дэмжлэгээр Ромын Ла Сапиенза их сургуульд тус тус суралцжээ. Улмаар Их Британийн Засгийн газрын тэтгэлгээр Оксфордын их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Милатович улс төрд орохоосоо өмнө банк, санхүүгийн салбарт ажиллаж байв. Ажлын гараагаа Подгорица дахь NLB банкнаас эхлүүлж, улмаар Германы Франкфурт хот дахь Deutsche Bank-д Төв болон Зүүн Европын орнуудын зээлийн эрсдэлийн чиглэлээр ажиллажээ.
2014 оноос Европын сэргээн босголт, хөгжлийн банк буюу EBRD-д ажиллаж, Зүүн өмнөд Европ болон Баруун Балканы орнуудын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх болсон байна. 2018-2020 онд Бухарест хотод суурилан Румын, Болгар, Хорват, Словени зэрэг Европын Холбооны гишүүн орнуудыг хариуцсан ахлах эдийн засагчаар ажиллажээ. Яков Милатовичийн улс төрийн замнал харьцангуй богино. 2020 оны арванхоёрдугаар сард Монтенегрогийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсоноор мэргэжлийн эдийн засагчаас улс төрч болох замнал нь эхэлсэн юм.
Сайдаар ажиллахдаа тухайн үеийн Сангийн сайд Милойко Спайичийн хамт иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн татварын ачааллыг бууруулахад чиглэсэн “Europe Now!” эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрөөр олонд танигдсан. Улмаар 2022 оны зургаадугаар сард тэд “Europe Now!” буюу “Европ одоо!” улс төрийн хөдөлгөөнийг байгуулжээ.
Шинэ хөдөлгөөн богино хугацаанд Монтенегрогийн улс төрийн томоохон хүчин болон гарч ирэв. Милатовичийн удирдсан жагсаалт нийслэл Подгорицагийн орон нутгийн сонгуульд амжилт үзүүлсэн нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх улс төрийн тавцанд гаргасан байна. 2023 оны Ерөнхийлөгчийн сонгууль түүний төдийгүй Монтенегрогийн орчин үеийн улс төрийн түүхэнд томоохон эргэлт авчрав. Милатович сонгуулийн хоёрдугаар шатанд тус улсын улс төрд 30 гаруй жилийн турш голлох нөлөө үзүүлсэн Мило Жукановичийг ялж, 36 настайдаа Монтенегрогийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 20-нд албан тушаалдаа орсон юм. Энэ ялалт нь нэг улстөрч нөгөөгөө ялсан жирийн сонгуулиас илүү утга агуулж байлаа. Мило Жуканович 1990-ээд оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг ээлжлэн хашиж, Монтенегрогийн улс төрийн гол дүр байв. Тиймээс Милатовичийн ялалт тус улсын улс төрд үе солигдсоны нэгэн бэлгэдэл болсон юм.
Милатовичийг уламжлалт утгаар баруун эсвэл зүүний улс төрч гэхээс илүү эдийн засгийн шинэчлэл, институцийн хөгжил, Европын интеграцыг гол зорилгоо болгосон шинэ үеийн улс төрч гэж тодорхойлж болно. Түүний гадаад бодлогын хамгийн том зорилтын нэг нь Монтенегрог Европын Холбоонд элсүүлэх явдал юм.
Тэрбээр Монтенегрог 2028 онд Европын Холбооны 28 дахь гишүүн улс болгох зорилтыг дэвшүүлээд байна. 2026 оны есдүгээр сард Милатович улс орон нь ЕХ-ны гишүүн болоход урьд өмнөхөөсөө илүү ойртсон ч үүний тулд хүчирхэг институц, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ. Милатовичийн улс төрийн замналын хамгийн сонирхолтой тал нь түүний хурдтай өсөлт юм. Тэрбээр 2020 он хүртэл олон улсын байгууллагад ажилладаг мэргэжлийн эдийн засагч байлаа. 2020 онд сайд, 2022 онд улс төрийн хөдөлгөөн үүсгэн байгуулагч, 2023 онд Ерөнхийлөгч болов. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний улс төрд орсноосоо хойш ердөө гурван жилийн дотор төрийн тэргүүний суудалд хүрсэн байна.
Өдгөө Милатович Монтенегрог Европын Холбоонд нэгтгэх, институцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаатай холбохыг улс төрийнхөө гол зорилтуудын нэг болгож байна.
Оксфордын боловсролтой эдийн засагч, EBRD-ийн шинжээчээс эхэлсэн түүний замнал ийнхүү Балканы улсын төрийн тэргүүний суудалд хүрчээ. Харин Яков Милатовичийн улс төрийн жинхэнэ өвийг тодорхойлох гол шалгуур нь Монтенегрог Европын Холбоонд элсүүлэх зорилгоо биелүүлж чадах эсэх байх болно. Яков Милатович англи, итали, испани хэлтэй. Гэр бүлтэй, гурван хүүхдийн эцэг юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
М.Чойжал
сонин.мн


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.