"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"

1 цаг 33 минутын өмнө

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал нийслэлийн гурван байршилд баригдаж байгаа төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, “Сэлбэ хот” орон сууцны хорооллын ажлын явц 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байгаа гэж мэдээлээд буй.

"Өвлийн улиралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг олон хүндрэл гарах эрсдэл бий. Энэ бүхнийг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтад урьдчилан тооцоолж, төлөвлөн ажиллах шаардлагатай" гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек тодотгов. Ингэхдээ төсөл бүрийн ажлын явцад нарийвчилсан үнэлгээ хийж, календарьчилсан төлөвлөгөө боловсруулан, тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна бүтээн байгуулалтын бүх үе шатанд олон нийтийн хэрэгцээ, байгаль орчны хамгаалал, ил тод байдал, хүртээмж зэргийг тусгах, үүний тулд холбогдох хэлтэс, нэгжүүд хамтран судалгаанд суурилж ажиллахаар болжээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.