
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм.
Тэгвэл тус байгууламжийг барих эхний ажлын хүрээнд буюу тохижилтын ажлын хүрээнд хийгдэх инженерийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр тендер зарлажээ. Эл тендерийг санхүүжилтийн эх үүсвэрийг урсгал төсвөөс зарцуулах аж. Тодруулбал, тендерийн нийт хөрөнгө нь 2 тэрбум 57 сая 795 мянга 57 төгрөг юм байна.
Ногоон нуур орчмын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа зөвхөн ногоон байгууламж, амралтын талбай бий болгохоос гадна тухайн орчмын инженерийн дэд бүтцийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байдаг.
Уг тендерт дараах шаардлага тавигджээ.








.gif)
Сэтгэгдэл 0
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.