Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй

1 цаг 1 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулийн хувьсах зардалд улсаас 3.5 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.

Тэгвэл эл асуудлаар Ерөнхий сайдаас тодруулахад, "Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Улсын Ерөнхий сайд хүн ийм утгагүй юм хийнэ гэж байхгүй.

Боловсролын яам төсөвт суулгасан төсөл хөтөлбөр, санхүүжилтээ түмэн олондоо ил тод, нээлттэй ярих хэрэгтэй" гэх хариултыг өглөө.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.