
Өргөн бариад байгаа Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний 14 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн түрээст, 15 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн анги танхимын ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. 18 тэрбум төгрөгийг төрөлжсөн ахлах сургуулиудад тоног төхөөрөмж авахад, 2.5 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудын хувьсах зардалд нэмж өгнө гэж заажээ.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тодотголд тусгасан талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлсэн нь шуугиан дэгдээгээд байна.
Мөн энэ асуудлаар УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны уржигдрын хурлын дараа Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан. Тэрбээр "Их засаг, Шинэ санаа, Империал зэрэг сургууль хүсэлтээ өгсөн гэж мэдэгдсэн.
Харин өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал "Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Ерөнхий сайд хүн ийм утгагүй юм хийнэ гэж байхгүй. Боловсролын яам өөрсдөө санхүүжилтээ нээлттэй ярих хэрэгтэй" гэсэн юм. Тэрбээр АТГ-ын үүдэнд тайлбар хийхдээ “УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөржилт өрнөж байна. Манай ард иргэд намайг мэднэ, нуух хаах зүйл байхгүй. Нээлттэй ил тод байх зарчмын үүднээс мэдээллийг нягтлах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргалаа. Үнэн мөнийг тогтоох байх.
Манай гэр бүлийн зүгээс төсвөөс санхүүжилт шийдүүлэхээр ямар нэг хүсэлт өгөөгүй, сайд нарын хувьд бие биедээ төсөв хуваарилах асуудал яригдаагүй. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд зардал шийдсэн гэсэн зүйл байхгүй, төсвийн хуулийг харж болно. Ерөнхий сайдын хувьд ийм үйлдэл хийх шаардлага байхгүй. Сонгинохайрхан дүүрэгт сургууль байгуулагдаад есдүгээр сарын 1-нээс 1-12 дугаар ангийн хүүхдүүд хичээллээд явж байгаа юм билээ. Миний хамаарал бүхий этгээдүүдээс төсвөөс санхүүжилт авах ямар ч хүсэлт тавиагүй гэсэн юм.
Тэр яригдаад байгаа хувьсах зардал гэж юуг хэлдэг вэ гэхээр :
Боловсролын ерөнхий хуулийн 3.1.16-д "хувьсах зардал" гэж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэг суралцагчид ногдох шууд болон шууд бус өртөгт суурилсан зардлын дундаж хэмжээг хэлнэ гэжээ.
Багшийн үндсэн цалин, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
Багшийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл; Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардал; Захиргаа, аж ахуйн ажилтны орон тооны жишиг нормативаар тооцсон үндсэн цалин, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл; Захиргаа, аж ахуйн ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл; Захиргаа, аж ахуйн ажилтны урамшуулал, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл; Сургуулийн үйл ажиллагааны урсгал зардал, Багшийн хөгжлийн зардал; Эрүүл мэндийн үйлчилгээний зардал, Цахим хэрэглээний зардал; Анги танхимын ариутгал, цэвэрлэгээний зардал, Танхимаас гадуурх сургалтын үйл ажиллагааны зардал; Хүүхэд хамгааллын зардал; Тоног, төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал тус тус багтдаг байна.
Харин тэр “Их засаг кинг” дунд сургууль бол орчин үеийн шинэ сайхан сургууль байна лээ. Мөн хүүхдүүдийг төлбөртэй элсүүлдэг, бага ангийн сурагч найм, есөн сая төгрөгийн үнэтэй гэж дуулдсан. Дунд, ахлах анги нь бүр ч үнэтэй л байлгүй. Тийм төлбөртэй сургууль. Гэхдээ төлбөртэй сургууль байсан ч хүүхдэдээ гаргах зардлаа төр гаргадаг хуультай л даа. Ерөнхий сайд Н.Учрал “Бид хүсэлт тавиагүй” гэсэн нь байж болох л хувилбар. Яагаад гэвэл зардлаа өөрөө дааж чадах сургууль байгуулаа биз.
Ө.ТУЛГА
ӨДРИЙН СОНИН


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Нэхээгүй гэдэг нь хулх**ах арга .Монголчуудыг бүгдийг нь тэнэг мал гэж бодоод байгаа юм байх даа.