
25 жилийн өмнөх энэ өдөр юу болсон бэ?
Мягмар гарагийн өглөөний 7-11 цагийн хооронд АНУ-ын зүүн эрэг дагуу иргэний агаарын тээврийн 4 онгоцыг террористууд барьцаалж, тодорхой барилгуудыг онилон хорлон сүйтгэх, террорист ажиллагаа зохион байгуулсан. Хариу арга хэмжээ авч 12:16 цаг гэхэд Америкийн нутаг дэвсгэрт нисэж явсан иргэний тээврийн 4500 гаруй онгоц хамгийн ойрын нисэх буудалдаа газардсан. Үүний тулд 150 минутын ажиллагаа шаардагджээ.
* Манай улс 12 цагийн зөрүүтэй бөгөөд уг халдлага нь манай цагаар 2001 оны 9 дүгээр сарын 11-ний оройны 7-11 цагийн хооронд болсон гэсэн үг.

Ямар онгоц, ямар барилгуудыг онилсон бэ?
Boeing загварын 4 онгоц байв. Агаарын тээврийн томоохон компани “Юнайтад Эйрлайнс”, “Американ Эйрлайнс”-ын тус бүр хоёр. Вашингтоноос, Ньюаркаас хоёр нь, Бостоноос хоёр нь хөөрсөн. Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг, АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр Пентагон, парламентын ордон “Капитол”-ыг тус тус онилсон. Сүүлийн нэгээс бусад нь байгаа оносон. Зөвхөн Дэлхийн худалдааны төвийн цогцолбор барилга л бүрэн сүйрсэн.
Халдлагыг хэн үйлдсэн, яагаад ийм зүйл болов оо?
Осама Бин Ладены удирдсан “Аль Кайда” хэмээх бүлэглэл уг үйл явдлын гол буруутан гэж үздэг. Тус бүлгийн 19 этгээд дөрвөн онгоцонд хуваагдаж, цаасны хутгаар зэвсэглэн онгоцнуудыг барьцаалсан. Зарим баримтад түшиглэн террористууд энгийн хэрэгслүүдээр тэсрэх бөмбөг шиг харагдах хуурамч зүйл бүтээж түүгээрээ сүрдүүлж, хөлгийг мэдэлдээ авсан гэж үздэг.

Хэдэн хүн нас барж, ямар хохирол учирсан бэ?
2977 энгийн иргэн амь насаа алдсан. Түүний дотор 415 нь халдлага болсон газарт ажиллаж байсан гал сөнөөгч, хууль сахиулах мэргэжилтнүүд байлаа. Харамсалтай нь, Дэлхийн худалдааны төвийн долоон барилга бүхэлдээ сүйрч тэд аврахыг хичээж байсан иргэдийн хамт амь нас эрсэдсэн. 25 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн. Тодорхой баримтаар 3000 хүүхэд эцэг, эхээ алдаж өнчирсөн гэдэг.
Хэрэв халдлага нь өглөөгүүр биш ажлын цагаар болсон бол үр дүн яаж эргэхийг хэлэхэд ч бэрх. Жуулчдад барилгыг үзүүлэх цаг 09:30-д нээгддэг. Хүмүүс ажилдаа ирж, оффистоо суухаас өмнө эхний халдлага болсон учраас хохирогсдын тоо харьцангуй бага байгаа юм.
Тухайн үеийн ханшаар дор хаяж 10 тэрбум ам.долларын хохирол гарсан гэж үздэг.
Дэлхийн худалдааны төв гэж юу вэ?
Нью-Йоркийн төдийгүй АНУ-ын нүүр царай болсон, дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байсан цамхагууд юм. 1966-1987 онд цогцолборын долоон барилгыг нээжээ. Харин ихэр цамхагийг 1972, 1973 онд барьж дуусгажээ. 541 метр өндөр, 110 давхар. Цогцолбор нь хааш хаашаа 300 гаруй метр, 5.9 га талбайд байсан ч долоон барилгын нийт ашиглалтын талбай нь 1240000 м.кв байжээ.
Өглөөний АЭ-11 дугаартай онгоц 08:46 цагт хойд цамхаг буюу нэгдүгээр барилгын 93-98 дугаар давхрыг хамран мөргөсөн. 09:03 цагт урд цамхагийн 78-84 давхрыг хамран ЮЭ-175 дугаартай онгоц мөргөсөн.
Ихэр цамхаг хэрхэн сүйрсэн бэ?
Boeing-767 онгоц нь хөөрөөд удаагүй ба 37.8 тонн шатахуунтай, 756.3 км/ц хурдтайгаар барилгыг хойд талаас цөмлөж мөргөсөн. Нэгдүгээр цамхагийг мөргөснөөс хойш 102 минутын турш шатсан бөгөөд 10:28 минутад нурж эхэлсэн. Ердөө 10 секундын дотор бүрэн нуржээ.
Урд цамхагийн хувьд 950 км/ц хурдтайгаар Boeing-767 онгоц мөн л 38 орчим тонн шатахуунтай, урд талаас нь цөмлөж мөргөсөн. Мөргөснөөс хойш 56 минут шатаж байгаад 09:59 цагийн үед сүйрсэн.
Өөрөөр хэлбэл, урд цамхаг арай доогуур, сүүлд мөргөсөн боловч түрүүлж нурсан. Харин хойд цамхаг түрүүлж мөргөсөн боловч нөгөө цамхагийн нуралтаас 29 минутын хойно сүйрсэн юм.
АЭ-11 онгоцонд 87 зорчигч, нисэх багийн 11, алан хядагч 5 хүн байсан, бүгд нас барсан. Хойд цамхагийг сүйрүүлснээс үүдэж 1600 хүн нас баржээ. Харин ЮЭ-175 онгоцонд 60 зорчигч, нисэх багийн 9, алан хядагч 5 хүн байсан, бүгд нас барсан. Өмнөд цамхагийг сүйрүүлсний улмаас 900 хүн нас баржээ.

Цамхаг нурахад юу нөлөөлсөн бэ?
Эхний мөргөлт нь цамхагийн 90 дүгээр давхар орчимд, хойд хавтгайгаас харьцангуй голлож цөмлөсөн. Удаах мөргөлт нь 70 дугаар давхар орчимд, урд хавтгайгаас хажуу хэсгийг зүсэх маягтай мөргөсөн.
Шаталт нь бүтэн цаг орчим үргэлжилсэн бөгөөд мөргөсөн хэсгээс дээш барилгын орой бүхэлдээ аварга том зуух шиг дээвэр, цонх, булангаасаа утаа савсаж байлаа.
Удаан шаталтын улмаас барилгын төмөр багана, гол хэсгүүд халж, уяраад дээрээс дарах жинг даахааргүй болсон. Улмаар нэг хүчтэй уналт нь яваа яваандаа эрчээ авсаар цогцолборыг бүхэлд нь сүйдэлжээ.
Онгоц мөргөөгүй 7 дугаар барилгад юу тохиолдов?
Цогцолборын ихэнх барилга ихэр цамхагтай ойр, эргэн тойронд нь байсан тул нуралтын үеэр хамт үгүй болсон. Тэдгээрээс хамгийн хол байршилтай нь 49 давхар, 7 дугаар барилга. Энэ нь цогцолборын хамгийн сүүлд баригдсан (1987) зочид буудал байлаа. Ихэр цамхагийг мөргөх үед онгоцны болон барилгын шатсан хэсгүүд үсэрч зочид буудлын 7-14 дүгээр давхарт гал гаргасан. Мөн л удаан хугацаанд шатаж, дотроосоо нуралт үүссэн. Ингээд 17:20 минутад буюу цогцолборын хамгийн сүүлд нурсан барилга болов.
Пентагон гэж юу вэ?
АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга бөгөөд геометрын 5 талт дүрсний архитектураар барьсан тул тийнхүү нэрлэдэг. 22 метр өндөр, нэг тал нь 281 метр урт. Газраас дээш таван давхартай, дотогшоо мөн таван давхаргатай. Хонгилын хоёр давхартай юм.
Хэрхэн халдлагад өртсөн бэ?
Барилгын баруун хэсгийн төвд, нэгдүгээр давхарт АЭ-77 дугаар нислэгийн онгоцоор 09:37 минутад мөргөж сүйрсэн. Boeing-757 онгоц 853 км/ц хурдаар мөргөсөн.
Онгоцонд 53 зорчигч, нисэх багийн 5, алан хядагч 5 хүн байсан нь бүгд нас барсан. Мөн Пентагоны байранд байсан 125 иргэн амь үрэгдсэн бол 106 хүн гэмтэж бэртжээ.


Энэ үед АНУ-ын төрийн тэргүүн хэн байв?
Жорж Уолкер Буш. 43 дахь Ерөнхийлөгч бөгөөд 2001-2009 онд ажилласан. Техас мужаас гаралтай улстөрч. Түүний эцэг Жорж Вашингтон Буш нь 1989-1993 онд 41 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Шинэ Ерөнхийлөгч ажлаа эхлээд дөнгөж 8 сар болоогүй байхад энэхүү халдлага болсон юм. Тэр үед төрийн тэргүүн нэг сарын амралтаа аваад Цагаан ордон, Вашингтон хотод эзгүй байж. Флорида мужид байсан бөгөөд Саратосагийн бага сургуульд, хүүхдүүдийн өмнө сууж байхад нь анх цамхагийг онгоц мөргөснийг мэдээлжээ. Гэвч тэд үүнийг жижиг онгоцны санаандгүй осол гэж авч үзсэн байж. Бүх зүйл болоод өнгөрсөн байлаа.
Америк ямар ч хариу арга хэмжээ аваагүй хэрэг үү?
Ерөнхийдөө тийм. Дөрөв дэх онгоц парламентын ордон хүрэлгүй унасан нь зорчигчид бүхнийг ойлгож, тэмцээд үзэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнийх. Хойд Америкийн Агаарын хүчний сөнөөгч F-15 онгоц хосоороо хөөрсөн нь 08:53 цаг байлаа. Гэтэл 08:32 цагт Холбооны нисэхийн удирдлагаас АЭ-11 онгоц барьцаалагдсан гэдгийг зарласан. Энэ хооронд өндөр албан тушаалтнууд үл ойлголцол, эргэлзээнээс болж 9 минутыг хий хоосон алдсан аж.


Сөнөөгч онгоцнуудад ямар төөрөгдөл гарсан бэ?
АЭ-11 онгоцыг хянаж байсан Нисэхийн удирдлагын төв холбоо тасалдахаас өмнө буюу 08:19 цагт үйлчлэгч Бэтти Онг “Американ Эйрлайнс” руу дотоод шугамаар барьцаалагдсан тухай хэлж амжжээ. Хоёр минутын дараа холбоо тасарч, радарт ч харагдахгүй болов. 08:24 цагт удирдлагын мэргэжилтэн барьцаалагчийн дуу хоолойг нөхөн сонсож баталгаажуулаад Агаарын хүчин, Иргэний нисэхийн удирдлага гээд мэдэх ёстой бүхэнд дамжуулж байлаа.
Массачусетс мужид Отис агаарын хүчний баазын хоёр сөнөөгч онгоцны нисгэгчид хөдөлгүүрээ асаах тушаалыг 08:46 цагт өгч. Нисэхэд бэлэн болох хүртэл таван минут орчим хугацаа ордог ба тэднийг хөөрч, радарт илэрсэн (08:53) тэр үед АЭ-11 хойд цамхагийг мөргөчихсөн байлаа.
ЮЭ-175 онгоц мөн л Нисэхийн удирдлагын төвд харагдахгүй болов. 08:55 цагт энэ онгоц мөн барьцаалагдсан байж магадгүй гэдэг таамаглалд хүрч холбогдох хүмүүст дамжуулж эхэлжээ. 09:03 цагт хоёр дахь цамхагийг мөргөх үед сөнөөгч онгоцнууд 20 минутын цаанаас ирж явсан аж.
12:16 цагт АНУ-ын агаарын бүс дэх 4500 гаруй онгоцыг бүрэн газардуулсан байлаа. Агаарын хилийг бүх талаар хааж, хамгийн ойрын онгоцны буудалд буухыг улсын хэмжээнд зарласнаас 150 минутын дараа бүрэн гүйцэтгэв.
Вашингтон хотод Пентагон руу халдсан АЭ-77 онгоц мөн л сэжигтэй байгааг мэдсэн даруй дээд удирдлага, агаарын хүчнийхэнд дамжуулжээ. Тэндээс хамгийн ойр агаарын хүчний бааз болох Ланглэй рүү команд өгч даруй нисгэгчдийг хөдөлгөсөн. Гэвч 09:37 цаг гэхэд сөнөөгчид 150 милийн зайтай байв.
Сүүлийн онгоцонд юу тохиолдсон бэ?
ЮЭ-93 бол алан хядагчидтай тэмцэж чадсан цорын ганц нислэг. Гэхдээ зорчигчид нь өөрсдөө тэмцсэн байдаг ба “United 93” нэртэй кинонд тодорхой харуулдаг. Тус онгоцоор Капитолыг сөнөөхөөр төлөвлөсөн байв. Гэвч Вашингтон хот хүрэлгүй хээр сүйрсэн.
Boeing-757 онгоцонд 33 энгийн иргэн, нисэх багийн 7, алан хядагч 4 хүн байсан. Бүгд нас барсан. 10:03 цагт Пенсилвани мужийн Шанксвилл хэмээх газарт Вашингтон хотоос 210 милийн зайд сүйрсэн. Зорчигчид алан хядагчдаас хөлгийн удирдлагыг авах гэж тэмцэлдэх үед 900 км/ц хурдтайгаар, 40 хэмийн налуу өнцгөөр газар мөргөсөн.
Хожим юу болсон бэ?
Дэлхийн худалдааны төвийн талбайг 2002 оны 5-р сар хүртэл цэвэрлэсэн. Ихэр цамхагийн суурийг дурсгалын талбай, усан оргилуур болгон тохижуулж, тэнгэрт тэмүүлсэн хос гэрлээр төлөөлүүлдэг. Мөн цогцолборыг дахин сэргээн босгох ажил 2002 оны 8-р сараас эхэлсэн. Улмаар 2002 онд 7-р барилга, 2006 онд 1-р барилга, 2008 онд 4-р барилга, 2010 онд 3-р барилга, 2011 онд 5-р барилга тус тус шинэ зураг төслөөр байгуулагдсан.
Осама Бин Ладеныг олж устгах ажиллагаанд АНУ анхаарал тавьж байсан. 2011 оны 5-р сарын 1-нд Тусгай хүчний ажиллагааны үр дүнд Аль Кайдагийн удирдагчийг устгав. Энэ үйл явдлыг Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Дэд ерөнхийлөгч Жое Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар батлан хамгаалахын удирдлагуудтай хамт үзжээ.

ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
“Эпштейнтэй харилцаатай байсан” гээд хандиваа зогсоожээ
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
Монгол Улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.