Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна

25 минутын өмнө

Өчигдөр эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас махны үнийн талаар сэтгүүлчид асуухад дараах хариултыг өгсөн юм. 

Тэрээр "40 мянгат хүрээд байсан хонь, үхрийн мах 20 мянган төгрөг хүртэл буурсан байна. Зуншлага сайхан байна. Мал таргаа сайн авсан. Малчид нийлүүлэлтээ хийдэг оргил үе ирээд байна. Нааштай өөрчлөлт гарсан" гэх хариултыг өгөв.

Тэгвэл сайд бодит байдал дээр махны үнээ мэдэхгүй яваа гэдгийг ҮСХ батлав. Тодруулбал, Үндэсний Статистикийн хорооноос хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг мэдээллээ. Тус мэдээлэлдээ, 2026 оны 9 дүгээр сарын 07-ны байдлаар нэг килограмм үхрийн цул махны үнэ 35724 төгрөг байгаа бол хонины ястай мах килограмм нь 26.342 төгрөг гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр сайдын мэдээлэл статистикийнхаас даруй 15 мянган төгрөгөөр зөрүүтэй байна.  

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  • Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 0.6 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 0.5 хувиар тус тус өсжээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.