
Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээгээ эцэслэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Ингэснээр 17 жилийн дараа тус гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газраас мэдээллээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдэв. Тэрээр энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддагийн бодит жишээ болж байгааг онцолсон юм. Мөн Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрсэн хэмээн тодотгов. Харин Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот есдүгээр сарын 11-нд хийсэн мэдэгдэлдээ Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлтийг “түүхэн мөч” хэмээн тодорхойлов. Тэрээр “Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил” гэв.
2027 оноос ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцжээ
Хоёр талын хэлэлцээний дараагийн чухал асуудал нь Оюутолгой төслийн ногдол ашиг байв. Ерөнхий сайдын мэдээлснээр Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг Монгол Улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилан, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцжээ. Саймон Трот ч ногдол ашгийн асуудлаар хоёр тал ярилцсаныг мэдэгдсэн байна. Тэрээр “Бид өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа.
Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхийн төлөө Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” гэжээ.
Ингэснээр ногдол ашгийг 2027 оноос хуваарилах асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрэхээр болж байна. Ерөнхий сайд Н.Учрал Рио Тинто группийг Монгол Улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулж, сайн түншийн ёсоор итгэл гарган ажилласныг онцолж, Саймон Трот болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот мөн хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар “Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаанд суурилсан эдгээр санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэв.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгожээ
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.