2111-р сар, 2026Бямба гараг

Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд

9 сар 14. 13:593 мин унших

Л.Энх-Амгалан: Монголын төрийг маш их хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол А.Ариунзаяа гишүүн ба түүний нөхөд

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гараад буй.

Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн тодотгол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголоор “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр задруулсан гэх эксэл файлын эзэд хэн байсан гэдэгт тайлбар өгье.

Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Намайг Монгол төрийн Түгжил гэж зарлалаа. Тиймээс би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар, түгжлүүдийг албан ёсоор баримттай зарлана. Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй. 

Түгжилмаа гэж хэн бэ. Монголын төрийг маш их хагалан бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлая. А.Ариунзаяа гишүүний зөвлөх нь Батцэцэг гэж бүсгүй бий. Намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа яамныхантайгаа өс зангидсан. Үндсэндээ Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон. Хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг. 

Энэ баримт нотолгоотой эксэл файл юм байна гэдгийг албан ёсоор олон нийтэд задалсан хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн юм. 

УИХ дээр зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. 

Өнгөрсөн таван сарын хугацаанд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөртэй холбоотой бичиг баримтуудыг батлуулахын тулд маш олон файл бэлтгэгддэг. Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тендерийн тухай хуулиар худалдан авалтыг зохицуулдаг. 

Улсын төсөв батлагдаагүй байхад зарим хувийн сургуульд санхүүжилт олгох гэж байна гэх увайгүй үйлдлээ зогсоо гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна. Тэр гарч ирсэн эксэл файлууд бол зөвхөн ажлын хүснэгтүүд. 

Энэ хүмүүс гурав дахь жилээ улсын төсөв батлах гэж байгаа УИХ-ын гишүүд. Улсын төсөв хэрхэн батлагддаг талаар маш ойлгомжтой, мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ энэ хүмүүс барьцаалагдсан байна. Нэр бүхий гишүүдийн хүүхдүүд бүгд хувийн сургуульд сурдаг юм байна. Энэ гишүүдийн үр хүүхдүүдтэй хичээлийн анги танхимд ардын хүүхдүүд хамт сууж болохгүй юу" гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
za
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.