2111-р сар, 2026Бямба гараг

А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг

9 сар 14. 14:062 мин унших

А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас мэдээлэл хийв.

Тус газрын дарга А.Намсаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учирч байгаа тул уг мэдээллийг хийж байгаагаа тайлбарлав.

Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдаас цагдаагийн алба хаагчид хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой мэдээлэл болон холбогдох албаны хүмүүсийн байр суурийг манай байгууллага анхааралтай ажиглаж байна.

Дээрх мэдээлэлтэй төстэй, манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулж тун болзошгүй байдлууд бий болоод байгаа учраас бид энэ мэдээллийг хийж байгаа юм.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог, манай байгууллагын тэргүүн дэд дарга гэж бүх хорих анги, байгууллагаа хариуцсан албан тушаалтан байдаг. Энэ хүн удаа дараа төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчсөн асуудлыг бид ярьж байсан. Удаа дараа манай байгууллагын аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул хуулийн байгууллагад шалгуулахаар төлөвлөж байна.

Нөгөөтэйгүүр ХЗДХ-ийн сайдаас хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй алба хаагчдыг дэвшүүлэн томил гэдэг шаардлагыг тавьдаг. Одоо ч шахсаар байгаа.

Яамаа, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Тухайлбал, жолоочийнхоо эхнэрийг дарга болго гэсэн болгосон. “Төр хурх” амралт сувиллын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн. Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон.

Яамны хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн төрсөн дүүг дарга болго гэсэн болгосон. Гэтэл дахин шахсаар л байгаа.

Зарим нэг томилгоог нь хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, сүрдүүлдэг" гэв. 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж манай байгууллагын үндсэн нэг чиглэл байдаг. Улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн өр төлбөртэй материалыг яамнаас шууд удирддаг. Яамны хяналт шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй. Амаараа үүрэг өгдөг. Манай байгууллагын онцлогийг мэддэг, генерал цолтой хүн ахлах шийдвэр гүйцэтгэгчийг өрөөндөө дуудаад үүрэг даалгавар өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацаагаад байдаг.

ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам.долларын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байж байна.

Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг.

Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Соёмбоо
Манай генералууд гэж арчаагүй юмнууд болжээ. Хууль зөрчиж өөрөө томилгоо хийсэн байж сайдаа муулаад. Одоо Төрийн тусгай алба ингэж хэвлэлийн хурал хийгээд эсэргүүцээд байвал бусад нь яах бэ. Шахдаг сайд, гоншигнуур генерал 2 хоеулаа ажлаа өгсан дээр дээрдээ. Мөн Хэвлэлийн хуралд суугсад
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.