
Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид үргэлжлэл нь болж, 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой, жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь, 10 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ 1 их наяд орчим төгрөгөөр буурна.Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ.Эдийн засгийн энэхүү өсөлтийг ард иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулах шаардлагатай байна. Оюу толгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш арван долоон жилийн турш "энэ ордын өгөөжийг монгол хүн бүр хэзээ хүртэх вэ" гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн.Үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд Монголчууд Оюу толгойн ордоос анх удаагаа ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хийж, Монголын ард түмэндээ баялгийн үр өгөөжийг авчирсан Н.Учралын Засгийн газарт талархал илэрхийлье. Одоо харин Үндсэн хуульд заасан “Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” заалтыг амь оруулж, монголчууддаа хэрхэн, яаж хүргэх вэ гэдэг оновчтой шийдэл гаргах нь чухал байна. Монгол Улс байгалийн баялгийн өгөөж буюу Үндэсний баялгийн сангийнхаа хуваарилалтыг одоо үеийн иргэдэд тэгш, шударга хүртээж байна уу гэдгийг эргэн харж, оновчтой шийдвэрлэхэд парламентын манлайлал чухал гэж миний бие үзэж байна.
Эрхэм гишүүд ээ!
Энэ намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал байна. Үр дүнд нь ипотекийн зээл тойрсон авлигыг арилгаж, иргэдийнхээ цөхрөлийг эцэс болгож чадна. Өнөөдөр иргэдийн хамгийн их санаа зовниж буй нэг гол асуудал бол өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний найдвартай байдал. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.
Миний бие Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих асуудлыг 2012 оноос хойш ярьж, 2014 онд төслийн нэгжийг нь байгуулан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төслийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь 40 хувьд хүрээд байна. Эрчим хүчний хангамж, аюулгүй байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь нь бөгөөд айл өрх бүр, аж ахуйн нэгж болгон, сум суурин газрууд эрчим хүчний тархмал эх үүсгүүрүүдтэй болсон цагт эрчим хүчний хараат бус байдал бодит болно.
Хүндэт ард иргэд ээ!
Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага учир иргэддээ үргэлж ээлтэй, нээлттэй байж, үгийг тань сонсож, дуу хоолойг тань төрийн бодлого шийдвэрт тусгадаг байх нь бидний хамгийн анхдагч бөгөөд эрхэм үүрэг юм. Парламентын батлах хууль, гаргах шийдвэр бүхэн ам ажлын зөрүүгүй, иргэн таны оролцоо, таны хяналт дор байх нь иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёс оршин тогтнох эрүүл хөрсийг бүрдүүлнэ.
Миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна.
“Нээлттэй парламент” гэдэг нь зөвхөн индэр дээрээс тунхагладаг уриа лоозон, хоосон нэршил биш ээ. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн амьд гүүр байх ёстой.
Энэ зарчмын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимаа албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байв. Тэгвэл өнөөдөр иргэд маань өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг танхимтай боллоо.
Уг танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Х.Болормаа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд 300 орчим иргэнийг биечлэн хүлээн авч уулзжээ. Иргэдээ хүлээн авч үг саналыг нь сонсож, идэвхтэй ажилласан гишүүддээ талархал илэрхийлье ээ. Бид өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосон. Улсын Их Хурлын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломжтой болсон.Түүнчлэн санал хураалтын оролцоо, хуулийн хувийн хэрэг, гишүүдийн тайлан, асуулт, асуулга, хяналтын сонсголын мэдээлэл зэрэг хуулийн хүрээнд ил байх бүхий л мэдээллийг иргэддээ нээлттэй болголоо.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд “И-Монгол” цахим хуудас дахь “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан нийт 700 гаруй иргэнээс санал, хүсэлт ирсэн байна. Үүний дийлэнх нь зээлийн хар жагсаалт, орон сууцны болон цахим залилан, хуулийн хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын чанар, гүйцэтгэлийн талаар байсныг энд онцлон дурдах нь зүйтэй.
Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай.
Иргэний хяналт бол парламентын ажлыг хүндрүүлэх ачаа биш, алдаагаа илрүүлж засах хамгаалалт юм.
Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хуралд ард түмнээсээ нуух зүйл байхгүй.
Чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж Улсын Их Хурлын даргын хувиар гадаад албан ёсны айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум хүртэлх евро болон ам.долларын санхүүжилт авах талаар бодит үр дүнд хүргэхээр тохиролцлоо.Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ.
Эрхэм гишүүд ээ!
Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.
Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна.
Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.
Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.
Засгийн газар Хууль бус хөрөнгө хураах хуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр өргөн бариагүй байна. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.
Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.
Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.