
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулна гэж байснаа гэнэт итгэл үзүүлнэ болоод явчихлаа. Үүнийг Засгийн газарт боломж олгож буй хэлбэр гэж сайхнаар тайлбарлаж байгаа.
Ард түмэн болон намын гишүүд нь эхлээд итгэл үзүүлэх эсэх тогтоол өргөн бариад л хэлэлцүүлээд, итгэл үзүүлэхгүй гээд улс төр болгоод сүйдлээд байх юм бодсон. Гэвч сэтгэлийн хөөрлөө дараад хууль юм нь юу байна гээд харцгаасан. Гэтэл Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд
1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасныг уншицгаасан байлгүй.
Хуульд хоёргүй утгаар “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал” гэж заажээ. Өөрөө л тэр тогтоолын төслийг оруулахгүй бол өөр хэн ч итгэл хүлээлгэх тогтоолыг оруулах эрх байхгүй аж. Тэгээд Ерөнхий сайдыг өөрийгөө боомилох тогтоолын төсөл УИХ-д оруулна гэж итгэх нь “гэнэн” гэх үү бараг “тэнэг” гэж үзэх үү. АН-ын УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Учралыг “Залуу бага юм, гэнэдээд тогтоолын төсөл оруулчихна” гэж горьдоогүй л юм бол ийм үйлдэл хийх нь зүгээр л цаг барсан зүйл гэхээс өөр хэлэх зүйл алга. Яах вэ сайдыг өөрийнхөө хүзүүнд дүүжлэх олсоо углахгүй бол огцруулах бичиг өргөн барина гэж байгаа ч дэмжлэг авах эсэх нь маргаантай л юм.
МАН-ЫН ДОТОРХ ТОЛХИЛЦООН 30,38-ЫН БҮЛГИЙН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ҮЕ ХООРОНДЫНХ БАЙХМАГАДЛАЛТАЙ
Эрх баригч МАН дотроо толхилцон зөрчил хөдөлгөөнтэй байна. Ерөнхий сайдын сургуулийн 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхны удганы болон ШШГЕГ-ын даргаа дарамталсан гэх дуулиан зэргээс харагдана. Энэ бүгдээс харж байхад МАН-ын УИХ-ын гишүүд дотроо хоёр хуваагдсан. 30 болон 38 аараа салсан,тэд л намаа бужигнуулаад байна гэцгээж байгаа. Тэгвэл одоо нөгөө салан одсон гэх 30-ын бүлэг гэдэг нь юун 30 гишүүн, түүнээс ч олуулаа болж байгаа дуулддаг болсон. Гэхдээ энэ нам доторх үл ойлголцол дээрх бүлгүүдээс болж буй гэхээсээ үе хоорондын толхилцоон мэт харагддаг болоод удаж байгаа. МАН-д далаад оныхон, наяад оныхон, ерээд оныхон гэсэн үе улс төрд маш идэвхтэй байгаа. Төр засгийг энэ үеүд ээлжлэн барьж байгаа гэхэд хилсдэхгүй. Одоо бол ерээд оны залуу намын дарга ерөнхий сайд хийж байна. Ерээд оныхон төр барьж байгаа ч гэмээр юм уу. Монголд улс төрийн хоёр том сонгууль шил шилээ хараад хүлээж байна. 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль,2028 оны УИХ-ын сонгууль. Дал,наян оныхон ерээд оны залуугаас зөвшөөрөл авч байж эдгээр сонгуульд оролцох эрхтэй болно. Энэ нь дал, наян оныхны эгдүүг хүргээд байх шиг байна. Ер нь 2028 оны сонгууль хүртэл 80 аад оныхонд улс төрийн ямар ч амбиц байхгүй. Тэд засаг солигдсон ч шинэ засагт орох шанс бараг байхгүй. Тэгэхлээр далаад оныхны амбиц л Монголын улс төрийг бужигнуулаад байх шиг харагдаж байна. Л.Энх-Амгалан сайд яах гэж мартагдаж шахуу байсан сэдвийг гаргаж ирэн хэвлэлийн хурал хийв.
С.Амарсайхны хэрүүл, Б.Энхбаярын хэрүүлийн постууд гэх мэт. Энийг ч наяад оныхны төлөөлөл, 30 бүлгийн толгойлогч гэгдэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй” гэснээс илт харагдана.
Д.НАЦАГ

Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
МАН-ынхан одоо Их бага хуралаа зарлаж нам доторх асуудлаа намдаа ярихгүй бол намын зовлон төрийн зовлон болж улмаар иргэдийн амьдралд нөлөөлж болзошгүй боллоо. Наандаж намынхаа олон мянган гишүүдийн нэр нүүрийг бодож нам дотроо онц их хуралаа зарла