2111-р сар, 2026Бямба гараг

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

9 сар 17. 9:383 мин унших

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй байна. Улстөрчид ээлжлэн мэдэгдэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар С.Амарсайхан сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотой өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ. Тэрээр “Ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй. Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно.

 

-А.Намсаманд манай компанийг шүүхийн шийдвэрээр 53.6 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн. Энэ бол валютын ханшийн зөрүүнээс үүдэн хоёр компани ХБНГУ-ын Арбитрын шүүхээр шүүхдэж байгаа асуудал. Харин, А.Намсаманд хууль зөрчин компанийн дансыг хааж байсан. МАК ХХК-ийн хувьд ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Буруу талаас нь тайлбарлаад байгаа.  Саяны хэд хоног энэ А.Намсаманд гэж нөхөр над руу залгасан. Яах гэж над руу залгаад байгаа юм бэ.  Би утсыг нь аваагүй.  С.Амарсайханы өчигдрийн А.Намсамандын тухай ярьсан яриаг энэ хүнийг мэдэх учраас үнэн гэж итгэхийг хүсэж байна. С.Амарсайханыг арай муухай гүтгэж доромжиллоо.

 

- "Их засаг кинг" сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр хуучин файл байсан. Одоо тэр сургууль өөрөө татгалзсан учир хамтарч ажиллахгүй. Мөн хотхоны сургууль, цэцэрлэг дээр төрөөс санхүүжилт авч байгаа гэвэл АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг байна. Нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Мөн Л.Гантөмөр сайдын хамаарал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт авсан байна. Батлагдаагүй төсөв, батлагдаагүй сургууль дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гуйвуулах алиа, данзан асуудлаа болих хэрэгтэй.

 

-МАН-ынхан намайг авлигач, хулгайч болгож харагдуулах гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг хэлье. О.Цогтгэрэлд болоод ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй, санхүүжилт аваагүй. Улсын цэцэрлэг байгууллагын дэргэд ажиллахад томоохон аж ахуйн нэгжүүд байр саваар хангаж өгөөч гэдэг хүсэлтийг топ-100 аж ахуйн нэгжид тавьсан.  Зөвхөн энэ цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулсан. Тоног төхөөрөмж, хүүхдийн хоолны аяга тавгийг хүртэл стандартын дагуу ТЭСО үнэгүй ашиглуулж байгаа. Ном ёсоор яривал ТЭСО улсаас ашиглалтын түрээсийн зардал авах ёстой. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй.

 

–Ер нь МАН-ын Хууль зүйн сайд нар Б.Энхбаяраас эхлээд гэмт хэрэг ярьсан. Гэмт хэрэг ярих болгондоо нууцтай холбоотой асуудлууд яригддаг. Тиймээс УИХ ажлаа хиймээр байна. Жилийн өмнөөс ШШГЕГ тусгай чиг үүргийн Тагнуулын байгууллагатай үйл ажиллагаагаараа өрсөлддөг болсон байна гэдэг нь чих дэлсээд л байсан.Үүнийг хов жив болгож ярих биш. Үнэхээр ийм байгаа бол хяналт шалгалтаа хийх ёстой. Төр нь төр шиг ажиллаж, шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш, УИХ-ын танхимаас шийдвэр гаргах цаг болсон.

 

- ШШГЕГ-ын удирдлагууд бүгд сууж байгаад хэвлэлийн хурал хийсэн. Энэ бол санаа зовоохуйц үзэгдэл. Хэзээ ч цагдаа, цэргийн байгууллага улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах талаар цахимаас харлаа. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах тухай сонсоогүй, мэдээгүй. Хэзээ ч энэ тухай бодож байгаагүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.