Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

1 цаг 7 минутын өмнө

Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон.

“Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол, горхи, нуур, цөөрмийн эрэг, усны сав газар болон ойн нөөц бүхий 7000-8000 га газруудад цэвэрлэгээ хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар иржээ. Аяны хүрээнд жилд дунджаар 600-1000 тонн орчим хог хаягдлыг цуглуулан хогийн цэгт төвлөрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулсан.

“Гялс цэвэрлэгээ” болон “Cleanup Mongolia-6” аянд Төрийн банкны 4000 орчим ажилтнаас гадна улс даяар 13,000 гаруй залуус эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ.

Жил ирэх тусам “Cleanup Mongolia-6” арга хэмжээ өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран оролцож буйгаараа онцлогтой юм.

Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна.

Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ.

Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүр
маргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний 09:00 цагт

Бүртгүүлэх линк: https://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.