
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорлоо.
Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ. Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан. Тэр даргалж байгаа нь зүүн аймгийн генерал хүн юм байна. Нөхөр баригадын генерал хэлэхдээ ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани $4 саяын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани ₮53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг.
Ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй байна. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй гэхийг бүгд харж сонссон. ХЗДХ-ийн сайд дөрвөн сая ам.долларын өртэй юм байна. Нөгөө “өөр нэг сайд” гээд байгаа нь Н.Номтойбаярын “МАК” компани мөн гэж сошиалаар бичицгээж байна. Манай бүх ажил сошиалаар явдаг болсон тул тийм л юм байх гэж бодохоос. Сайдаа огцруулахаа хүртэл жиргэж,постолж мэдэгддэг цахим засагтай улс даа, бид. Эрхбиш тушаал шийдвэр нь тамга тэмдэгтэй цаасан дээр бууж албажих байгаа л гэж найдахаас. Дөрвөн сая ам.долларын өртэй, түүнийгээ нэхсэн хүнийг “хяргачих” гээд байгаа тул С.Амарсайханыг огцруулж. Энэ нь ч зөв гэж бодъё.
Одоо араас нь Н.Номтойбаяр хэрэв мөн бол 53 тэрбумын өртэй учраас бас явах байх даа. Ямар ч байсан тэр 53 тэрбумтай сайд мэдээж явна.14 гаруй тэрбумын өртэй сайд явж байхад 53 тэрбумын сайд бол гурав дахин огцрох биз. Харин одоо хүртэл огцроогүй л байх шиг байх юм. Сошиалаар огцруулчихсан ч байж мэднэ, бид хараагүй байж мэдэх юм даа. Яг энэ 53 тэрбумтай сайдаас эхлээд л С.Амарсайханы огцролт ч гэдэг юм уу огцруулалт ойлгомжгүй болоод ирж байгаа юм. Яагаад энэ сайд огцорчихов оо. Тэр хэдэн хүмүүсийн хэлснээр огцруулсан бол хоёр сайд огцормоор юм. Огцорч, хурлаас хөөгдөж гараад сурчихсан юм, тэгэхлээр гайгүй биз гээгүй л бол. Саяны болж өнгөрсөн үйл явдлын оролцогчдын хэн хэнийх нь үгэнд итгэлтгүй, олон түмэн ийм юм үзэхээрээ болсон. Худал байдаг юм, даваадуулсан байдаг, зорилго чиглэлтэй байдаг. Дээр нь зах зээлийн нийгэмд өргүй, зээлгүй компани гэж байдаггүй юм. Цувруулаад өгч л байдаг, дахиад зээлж л байдаг хорвоо. Хэдэн шоронгийн хоригдол бэлэн байдалд ороод яах ч юм,нэг удган төр эргүүллээ юу.Нэг нэр дэвшихээр горилогч төр самарлаа юу, энэ бүгд зүгээр л тоглоом, үгийн наадгай. Засгаас нэг сайд гаргаж “хий гаргаж” байгаа юм болов уу. Гуч гучин наймын бүлгийн наймаа юм болов уу. Гучийн бүлгийг “амьтан” болгож байна гэсэн үзүүлэн тоглолт уу.
С.Амарсайхан нөгөө алдарт гучийн бүлгийнх л дээ. Зүгээр л хэн нэгэн хүч чадлаа алдаагүй байгаа шүү гэдгээ харуулах тоглоом уу. Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл ажиллагаа ч яг жинхэнэдээ бас ийм ойлгомжгүй л байсан. Таван толгойн ордыг булаацалдлаа л гэсэн. Хотын дарга асан Х.Нямбаатарыг ч бас ойлгомжгүй шалтгаанаар огцруулсан. “Мах үнэд орлоо” ч гэх шиг. Сая ч бас нэг уурхай л яригдаад байна. Монгол Улс ер нь юу болчхоод байгаа юм бол. Нөгөө Оросын кинон дээр гардаг шиг мөнгөний төлөө улсаа зарахаас сийхгүй болчхоод байна уу. “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” гэдэг болоод байна уу. Улс орноо бодож байгаа хүн МАН-д байна уу. Байгаа дээрээ баяжиж авъя гэсэн хүмүүсээр дүүрсэн үү. Эд хөрөнгөө л булаацалдаж бие биеэ огцруулж байгаа болохоос шударга ёс мос ажил хийж чадахгүй байгаа гэх зэрэг бол ёстой лөөлөө шүү.
Д.НАЦАГ
ӨДРИЙН СОНИН

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Маргааш "Эпштейний сонсгол" болно
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
АН засгаар тоглож 3удаа огцрууллаа энэ бол Элбэгдорж гадаадаас бас Монголд ирээд нууц ажиллагаа гаа эхлүүлж байгаа нь энэ Нацаг гэгч нөхөр Элбэгдоржийн тавиул бас яаж зүгээр байхав ташуур өгч байна даа
Огцролт биш огцруулалт! Энэ хоёр их ялгаатай...