
Намрын хуурайшилтын үе эхэлж, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр, Хөвсгөлд хил дамнан орж ирсэн ойн түймэр нь зөвхөн ой мод, хээр талын асуудал бус хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд шууд заналхийлж байгааг дахин санууллаа.
Нэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.
Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, үнс нурам зэргээс гал алдах тохиолдол цөөнгүй.
Өөрөөр хэлбэл, байгаль хуурайшиж, салхи ширүүсэх нь түймэр тархах нөхцөлийг бүрдүүлдэг ч түймрийн эхлэлийг хүний хариуцлагагүй үйлдэл өдөөх тохиолдол их байгаа юм.
"Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 14-17-ны хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Есдүгээр сарын 17-ны 10:30 цагийн байдлаар гурван удаагийн дуудлагын дагуу гал түймэр унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд есдүгээр сарын 8-ны 21:29 цагт хиймэл дагуулын мэдээллээр илэрсэн ойн түймэр есдүгээр сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт хил даван орж иржээ.
Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг “түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ өдрүүдэд ой, хээрт гарч буй хүн нэг бүрийн үйлдэл хамгаас чухал юм. Иймд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Харин Дорнод, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн хээрийн түймрүүдийн тухайд Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул” гэдэг газарт 12:48 цагт БНХАУ-аас хил даван орж ирсэн хээрийн түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 19-ний 09:06 цагт бүрэн унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллажээ.
Ой, хээрийн түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгджээ
Энэ бол зөвхөн сүүлийн өдрүүдийн дүр зураг. Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 56 суманд нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүний 112 нь хээрийн, 32 нь ойн түймэр байна.
Гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн бол 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин, техник, 131 бод, 1012 бог мал өртжээ.
Харин түймэрт өртсөн талбайн хэмжээ 966 мянга гаруй га-д хүрээд байна. Үүнээс 10.689 га нь ой, 955.413 га нь хээрийн талбай бөгөөд урьдчилсан байдлаар 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Эдгээр тоо бол зөвхөн бүртгэгдсэн хохирол. Түймэрт шатсан бэлчээр, ой мод, амьтан ургамлын аймаг, хөрс, экосистемд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр хэмжихэд илүү урт хугацаа шаардагдах биз ээ.
“Энэ жил хуурайшилт харьцангуй өндөр байна”
Намрын энэ үеийг хуурайшилтын “эд” үе гэдэг. Түймрийн эрсдэл өндөр байна гэсэн үг.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргалын мэдээлснээр энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хуурайшилт харьцангуй өндөр байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тогтуун, дулаахан байсан тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс нутгуудад түймрийн эрсдэлийн зэрэглэл хамгийн дээд буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна. Одоогоор баруун аймгуудын нутгаас цаг агаар сэрүүсэж эхэлсэн ч Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дулаахан байгаа учраас эдгээр бүсэд гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байна.
Бороо орлоо гээд хуурайшилт шууд багасна гэж ойлгож болохгүй. Арваннэгдүгээр сар хүртэл хуурайшилт ихтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Татсан тамхины иш, түүдэг галаа бүрэн унтраахад хэдхэн минут л хангалттай Түймрийн аюулыг бууруулахад иргэн бүрийн хичээл зүтгэл, анхаарал сэрэмж чухал. Ой, хээрт зорчихдоо дараах энгийн дүрмийг мөрдөхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнд, асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах. Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх. Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах. Хог, өвс болон бусад зүйлсийг ил задгай шатаахгүй байх. Арц, хүж, зул зэрэг шашны зан үйлтэй холбоотой зүйлсийг асааж орхилгүй, бүрэн унтраах. Түймрийн аюултай үед хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг чанд сахих.
Гал нэгэнт дэгдсэн хойно унтраахад хэдэн арван хүний хүч хөдөлмөр, тусгай техник, цаг хугацаа шаардагдана. Харин ширхэг тамхины ишийг унтраах, үнсээ зөв асгах, түүдэг галаа бүрэн унтрааж түймрийн аюулаас сэргийлэхэд хэдхэн минут л хангалттай.
Нэг хүний болгоомжгүй үйлдэл хэдэн мянган га талбайг хамарсан түймрийг өдөөж, хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Тиймээс энэ намар ой, хээрт гарахдаа гал түймрийн аюулаас сэргийлж, иргэн бүр хариуцлагатай байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Чулуунхүү БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Хүн дагаж шоолсны төлөө тусгай албанд элсүүлж амьдралийг чинь өөд нь татна гэсэн Даанч хоосон молиго үмхүүлсэн юмшив