
Хишгээгийн Нямбаатар Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас огцормогцоо дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын хамгийн баян тансаг газруудаар зугаалж, улмаар Канад улсад амьдарч буй билээ.
Ингэхдээ тэрээр үе үе элдэв галзуу солиотой маягийн пост бичин, улс төрждөг. Саяхан мөн л нийгмийн сүлжээнд бичлэг оруулахдаа: "Өнөөдөр зогсоогоогүй байсан бол Туулын хурдны зам 11 дүгээр сарын 1 гэхэд нийт хийж гүйцэтгэвэл зохих ажлынхаа 50 хувийг хийчих байсан.
Энэхүү 500 тэрбум төгрөгийг Хятадын компанид өгөхдөө олон улсын FIDIC гэрээний загвараар, үнийн эрсдэлийг гүйцэтгэгч хариуцахаар тохиролцож, олон улсын банк, санхүүгийн байгууллагын баталгааг авч байж олгосон. Баталгаа нь одоо ч хүчинтэй байгаа бөгөөд мөнгө нь дансандаа барилттай байгаа.
Өнөөдөр гүйцэтгэгч компанийн дансанд 350 тэрбум төгрөг бэлнээрээ байгаа бөгөөд үүнийг Авилгатай тэмцэх газраас (АТГ) сэтгүүлчид очиж тодруулах боломжтой.
Үлдсэн 150 тэрбум төгрөг нь цемент, арматур, бетон, автомашин, техник тоног төхөөрөмж зэрэг материалууд болон бэлтгэгдээд мөн АТГ-т битүүмжлэгдсэн байгаа.
Дэлхий дээр аль ч улс оронд АТГ нь олон улсын нээлттэй тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодог, тасалдуулдаг зүйл огт байдаггүй. Энэ жишиг одоо манайд л явж байна." гэсэн юм.
Гэтэл Х.Нямбаатарын энэ урт тайлбарыг анзаараад уншихад нэг зүйл эрхгүй анхаарал татна. Тэр Туул голын тухай бараг ярьсангүй.
Туулын сав газар, голын татам, Улаанбаатарын ундны усны эх үүсвэр, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэнгүй. Харин Хятадын гүйцэтгэгч компанийн дансанд хэдэн төгрөг үлдсэн, хэд нь бараа материал болсон, АТГ юуг нь битүүмжилсэн, ажил зогссоноор гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хэрхэн тасалдсан тухай тун дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Туулын хурдны замын төсөл зүгээр нэг зам барилгын маргаан байгаагүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2026 оны дөрөвдүгээр сард төслийн үйл ажиллагааг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлтэл түр зогсоож байв. Улмаар төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-д өмнө гарсан зөрчлийг арилгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, тайрсан бургасанд нөхөн төлбөр ногдуулах шаардлага тавьсан байдаг.
Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн улс төрийн тэмцэл ч биш, Х.Нямбаатарын хэлээд байгаа шиг нэг аж ахуйн нэгжийн ажлыг АТГ дур мэдэн тасалдуулсан тухай асуудал ч биш. Төрийн эрх бүхий байгууллагаас байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой зөрчил байгааг албан ёсоор хөндөж байсан юм.
Х.Нямбаатар яагаад энэ талаар дуугарсангүй вэ?
Яагаад Туул голын экосистемд ямар нөлөө үзүүлэх байсан, усны чанар, хөрс, ургамал, голын татамд ямар эрсдэл үүсэх байсан талаар ярьсангүй вэ?
Яагаад байгаль орчны зөрчил гарсан бол хэн хариуцлага хүлээх ёстой талаар асуусангүй вэ?
Харин эсрэгээрээ Хятадын компанийн 350 тэрбум төгрөг дансандаа байгаа, 150 тэрбум төгрөг нь цемент, арматур, бетон, автомашин, техник тоног төхөөрөмж болсон гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж сууна.
Тэр бүү хэл “дэлхий дээр аль ч улс оронд АТГ нь олон улсын нээлттэй тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодоггүй” хэмээн гүйцэтгэгч компанийн байр суурийг өмгөөлсөн агуулгатай тайлбар хийжээ.
Гэтэл төрийн үүрэг юу вэ?
Гадаадын компанийн бизнесийн тасралтгүй ажиллагааг ямар ч үнээр хамаагүй хамгаалах уу, эсвэл Монгол Улсын хууль, нийтийн эрх ашиг, байгаль орчноо хамгаалах уу?
Туул гол бол Улаанбаатарын хувьд жирийн нэг гол биш. Нийслэлийн ус хангамж, экологийн тогтолцоотой шууд холбоотой стратегийн ач холбогдолтой сав газар. Тиймээс Туулын татам дагуу ийм хэмжээний дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд “ажил хэдэн хувьтай явах байсан бэ” гэдгээс илүүтэй “байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ” гэдэг асуулт нэгдүгээрт тавигдах учиртай.
Төслийн өөрийнх нь 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хүртэл Туул голын усны булингар, эрдэсжилт, нефтийн бүтээгдэхүүн, хүнд металлын агууламжийг тогтмол хянах шаардлагатай гэж тусгасан байдаг. Энэ нь уг бүтээн байгуулалтад байгаль орчны хяналт зайлшгүй шаардлагатайг төслийн баримт бичиг өөрөө харуулж буй хэрэг.
Х.Нямбаатар харин өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувь заяаг маш сайн мэдэж байна. 350 тэрбум нь хаана байгааг мэдэж байна. Үлдсэн 150 тэрбум нь ямар бараа материал болсныг ч мэдэж байна. Хятадын компанийн данс, банкны баталгаа, FIDIC гэрээг хүртэл тайлбарлаж байна.
Харин Туул голд юу тохиолдох байсныг ярьсангүй.
Энэ л хамгийн хачирхалтай.Ийм л нийслэл Улаанбаатар хотод хүйтэн, хоноцын сэтгэлээр хандсан, зөвхөн Хятад компаний ашиг, алдагдалд л санаа зовсон этгээд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан нь харамсалтай.
Э.Солонго
sonin.mn


Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.