
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.
-Жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Цар тахлын үед тодорхой хугацаанд завсарласан бөгөөд энэ жил долоо дахь хурлаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хурлуудын илтгэл, судалгааны материалыг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” нэртэй цуврал бүтээл гаргасан. Мөн Монгол Улсад оршуулгын асуудлаар төрөөс гаргасан холбогдох бичиг баримтуудыг эмхэтгэн хэвлүүлсэн. Түүнчлэн миний докторын судалгааны сэдэв болох “Оршуулгын тухай төрөөс баримтлах бодлого” чиглэлээр бүтээл гаргасан.
Ерөнхийдөө энэ хугацаанд оршуулгын зан үйл, соёлтой холбоотой есөн ном хэвлүүлээд байна.Эдгээр бүтээл маань судлаачдын хамгийн их эш татаж буй ном, бүтээлийн жагсаалтад орсон нь энэ сэдэв шинжлэх ухааны хувьд төдийгүй нийгмийн амьдралд ямар чухал болохыг харуулж байгаа юм.
Манай хурлын илтгэгчид ч жилээс жилд чамбайрч байна. Анх энэ хурлыг зохион байгуулж эхлэхэд оршуулгын тухай ярьж, судлахад хүмүүс нэлээд цээртэй, сэжигтэй ханддаг байлаа. Тиймээс оролцогчдын тоо ч цөөн байсан. Гэсэн хэдий ч бид хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдээ жил бүр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж ирсэн. Олон жилийн турш хийсэн энэ ажил, олон судлаачийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдөр төрөөс энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт бий болгох асуудал бодит шатандаа орж байна.
-Та бүхэн анхнаасаа энэ салбарт төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж ирсэн байх аа?
-Тийм. Бид анхнаасаа л оршуулгын салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэдгийг ярьж ирсэн. Оршуулга бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн хүндэтгэлтэй хандах ёстой асуудлын нэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын асуудал Хог хаягдал, менежментийн хэлтэст харьяалагдаж ирсэн.
Энэ нь бидний хувьд “хүн нас барсны дараа хүн биш, хог болох юм уу” гэсэн асуултыг хүртэл тавихад хүргэж байсан. Харин өнөөдөр энэ асуудал өөрчлөгдөж, Оршуулгын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь томоохон ахиц.
Хуулийн төсөлд энэ салбарын удирдлага, зохицуулалтыг Шадар сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл зэрэг бодлогын түвшний байгууллагатай холбохоор тусгасан нь салбарын хувьд чухал өөрчлөлт гэж үзэж байна. Энэ бол бидний олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудын нэг том үр дүн.
-Эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ цаашид судалгааны ажилд түлхүү анхаарна гэж та хэллээ. Ямар чиглэлээр судлах шаардлагатай байна вэ?
-Одоо бид оршуулгын зан заншлынхаа судалгаанд илүү гүнзгий орох шаардлагатай болж байна. Тухайлбал, түүхэн хугацаанд монголчуудын оршуулгын зан үйл ямар байв, цаг үеийн өөрчлөлтөөр хэрхэн хувьсаж ирэв, өнөөдөр бид уламжлалаа хэрхэн үргэлжлүүлэх вэ, орчин үеийн олон улсын хэм хэмжээтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан судална.
Судалгааны үр дүнд монголчуудын оршуулгын зан заншлын талаар нэгдсэн ойлголт, дүгнэлттэй болох нь чухал. Үүний дараагийн зорилго бол энэ уламжлалаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэх юм.
Гэхдээ энэ бол ганц байгууллага, ганц судлаачийн хийх ажил биш. Монголчуудын оршуулгын зан үйл бол түүх, археологи, угсаатны зүй, шашин, соёл зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний сэдэв. Тиймээс олон эрдэмтэн, судлаачийг оролцуулсан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай.Төрийн дэмжлэг ч зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ.
-Оршуулгын газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Оршуулгын газар гэдэг зөвхөн шарил нутаглуулдаг газар байх ёсгүй. Цаашид бид байгальд ээлтэй, хүний сэтгэлд амар, хотын орчинтой зохицсон оршуулгын соёл бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарсан болон дүүрсэн оршуулгын газрууд олон байна. Эдгээр газрыг зүгээр орхих биш, судалгаанд үндэслэн үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, ой, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх боломжтой.
Миний хувьд нэг хүсэл бий. Монголын оршуулгын газрууд ирээдүйд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж хүсдэг.
Энэ бол зөвхөн оршуулгын салбарын асуудал биш. Хотын газар ашиглалт, байгаль орчин, ногоон байгууламж, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид уламжлалаа хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан хүндэтгэлтэй, байгальд ээлтэй, хүн төвтэй оршуулгын шинэ соёлыг бий болгох цаг болсон гэж үзэж байна.
-Оршуулгын тухай хуулийн төсөлд нас барсан хүнийг хаана оршуулсан талаарх бүртгэлийг тусгажээ. Энэ ямар ач холбогдолтой вэ?
-Оршуулгын бүртгэлгүйгээс замбараагүй байдал үүссэн. Хүн төрөхдөө төрсний гэрчилгээгээр бүртгүүлдэг. Үүнтэй адил нас барахад нь хаана оршуулсан, чандарласан бол чандрыг нь хаана байршуулсныг заавал бүртгэдэг болох шаардлагатай. Олон улсад оршуулгын байршлыг газрын координатаар бүртгэдэг. Манайд ийм бүртгэлгүйгээс хаана хэдэн хүн оршуулсан, ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл тодорхой бус болж, уулын суга, жалга, зам дагуу хүртэл замбараагүй оршуулга бий болсон. Мөн эзэнгүй, арчилгаа хамгаалалтгүй олон шарил үлдсэн. Тиймээс оршуулгын бүртгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах нь нэн чухал.
-Уламжлалт заншил болон шинэ зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ?
-Замбараагүй оршуулгыг цэгцлэхгүй бол оршуулгын газар улам тэлнэ. Өнөөдөр энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс төр бодлогоороо заавал шийдэх ёстой. Хуучин хаагдсан оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлж, сэргээн тохижуулахын зэрэгцээ шинэ оршуулгын газрыг зөв төлөвлөх хэрэгтэй. “Улаанбаатар буян” компанийн Самбалүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага үүний нэг жишээ.Оршуулгын салбар зөвхөн мөнгө олох бизнес байж болохгүй. Нүүлгэн шилжүүлсэн газарт дахин барилга барих бус, ой, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Улаанбаатарын иргэдийн уушгийг тэтгэх ногоон бүс болгоосой гэж хүсэж байна. Төр, хувийн хэвшил зөв шийдлээр хамтран ажиллаж чадвал олон жилийн турш хуримтлагдсан энэ асуудлыг цэгцэлж, оршуулгын соёлыг шинэ шатанд гаргах боломжтой.
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Сошиал буллид сайн юм бас байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.