2111-р сар, 2026Бямба гараг

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

9 сар 22. 9:104 мин унших

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган орж, ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх товтой байв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ахмадууд маань  Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан

- 2022 оноос хойш төсөв батлах бүрд, төсвийн тодотгол болгоноор ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг.  Ахмадууд маань XX, XXI зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан. Төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийг нэмснээр хоёр сарын дараа инфляцын түвшин 0.1-0.2 хувиар өснө гэсэн тооцоо гарсан. Тиймээс ахмадын тэтгэврийг нэмснээр инфляц өснө гэх буруу ойлголтоо авч хаях хэрэгтэй. Тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нд нэмнэ гэж шийдвэр гаргасан. Гэтэл энэ хугацаанд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй. Мөн төрийн мэдээллийн сэтгүүлд хэвлэх ёстой. Хугацаа алдах магадлал өндөр байна. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.  

АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулиуд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авсан

-Өнгөрсөн долоо хоногт Боловсролын сайд сургуулиудын хувьсах зардлын талаар мэдээлэл хийсэн ч “байгаа оноогүй”. Харин манайхны судалснаар Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ИЗИС, “Рояал” академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авсан байна. Ерөнхий сайд “Би төрөөс ганц ч төгрөг авч байгаагүй” гэх яриа нь худал болох нь харагдаж байна.  АН-ын дарга О.Цогтгэрэлтэй холбоотой асуудал бол  "ТЭСО групп" тус цэцэрлэгийг таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж улсад ашиглуулж байна. Туршлагатай улс төрч байж Л.Энх-Амгалан сайд яагаад сөрөг хүчинд чиглэсэн худал мэдээлэл тарааж буйг гайхаж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Намайг албан тушаалаас чөлөөлж болно, миний үзэл бодол, үнэт зүйлийг өөрчилж чадахгүй

-Энэ бол нэг сайдыг чөлөөлөх тухай асуудал биш. Би хууль бус үйлдэл, хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл хийсэн. Хууль бус үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө нэг бүү хэл хэчнээн удаа ч чөлөөлөгдсөн надад харамсах зүйл байхгүй. Хууль зүйн салбар улс орныхоо эрх ашгийг худалдсан, зарим “ялзарсан” цагдаа, шүүхийн байгууллагын удирдлагуудаар дамжуулаад төр нь барьцаанд орчихсон. Засгийн газар нь хүртэл өнөөдөр дуугарч чадахаа больтлоо барьцаалагдсан байна гэж төсөөлөөгүй. Өнөөдөр намайг албан тушаалаас чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэн ч хэзээ ч чөлөөлж чадахгүй. Цаашид үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлуудаар олон түвшинд мэдээлэл хийх, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга жилд 20 орчим их наяд төгрөг төсвөөс гадуур зарцуулж байна

- Төрийн өмчит компаниудын худалдан авалт, үйл ажиллагаанд сүүлийн 10 жилээр буюу 2016-2026 оны хооронд УИХ-ын Хянан шалгах үр хороо байгуулах санаачилга гаргаж, бүлгийн гишүүддээ танилцууллаа. Бүлгийн гишүүд дэмжиж гарын үсэг зурсан  бөгөөд удахгүй өргөн барих тов авах хүсэлтээ өгнө. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэг жил 20 орчим их наяд төгрөг төсвөөс гадуур зарцуулж байна гэж мэдээлсэн. 2016-2026 оны хооронд төрийн нээлттэй мэдээллийн санд байгаа бүх мэдээллийг татаж аваад үзэхэд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 127194 тендер зарлагдсан байна. Нийт 133,1 их наяд төгрөгийн тендер зарлагдсан. Ардын намынхан 10 хувийн авлигаа авсан бол 13.1 их наяд төгрөг авлигад явсан. Үйл ажиллагааны зардал нь худалдан авалтаасаа 2.5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөгийн зардал гарсан байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Улсын аварга малчин тэмдгийг жилд нэг хүртэл иргэнд олгоно

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл боловсруулж, “Улсын аварга малчин” тэмдгийг жилд "нэг хүртэл иргэнд" олгохоор тусгажээ. Төслийн тайлбар хэсэгт төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоож, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой гэж тусгасан байна. Мөн “Улсын аварга малчин”-д нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанар, ашиг шимийг сайжруулсан, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан зэрэг шаардлагыг хангасан байхаар заажээ.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.