ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй

1 цаг 1 минутын өмнө

Сошиалд И.Томоко олон жил Монгол Улсад амьдарсны эцэст нутаг буцахаар болсон талаараа дурдсан. Тэрбээр өөрийгөө Монгол Улсаас албадан хөөгдөж байгаа хэмээн ярьж, “над шиг албадан хөөгдсөн япон хүн маш ховор” хэмээн нийтэлсэн байдаг.

Тэгвэл эл асуудлаар, Гадаадын иргэн, харьяатын газартай холбогдож тодруулахад "Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй" гэх хариултыг өглөө.

Эргэн сануулбал, И.Томоко нь Философич С.Молор-Эрдэнэтэй хамт ярилцах үеэрээ "Чингис хаан монгол хүн биш" гэх утгатай зүйл ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



202.70.36.119Зочин  9 сарын 22. 14 цаг 18 минут

Энэ хүнийг хөөх шийдвэр гараагүй байхад өөрөө мэдээд хөөгдөөд байгаа нь ямар учиртай юм бэ. Юм ер нь хэр хэмжээндээ л байсан нь дээр дээ.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.