
УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж хуралдав. 59.5 хувийн ирцтэй хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулж, шинээр томилогдсон сайд тангараг өргөлөө.
Энэ үеэр гишүүд шинэхэн сайдаас асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд итгэх иргэдийн итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй. Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ. Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгэмд үүссэн зөрчилдөөнт байдлыг дэг журам, хуульт ёсны хүрээнд сахиулж, хамгаалах нь чухал. Үүнд анхаараасай гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудлын нэг нь хар тамхитай холбоотой. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн. Бид 2025 оны намар хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон нээлттэй хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.Тиймээс энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.Энэ асуудалтай нэг мөр, хатуу тэмцэх ёстой. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэж байна.Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчил бүртгэгдсэн. Үүнд холбогдогчдын 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.Мөн өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 76 хүн амь насаа алдсан байна.Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал юм.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд болон ШШГЕГ-ын удирдлагын хооронд үүссэн зөрчлийг бид сошиалаар улс орон даяараа харсан. Энэ нь тус салбарт байгаа хариуцлагын тогтолцооны гажуудлыг өнөөдрийг хүртэл засаж чадаагүйг харуулж байна. Тиймээс аль алинд нь хариуцлага тооцож, холбогдох шийдвэр гаргасныг бид харж байна.Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэгдүгээрт, яам болон харьяа агентлагийн хоорондын харилцаа, хоёрдугаарт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлагын асуудалд анхаарах шаардлагатай. Ялангуяа эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Гуравдугаарт, үйл ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд түүнийг дотроо шийдвэрлэж, зохицуулдаг хариуцлагын тогтолцоонд алдаа байгаа учраас саяын зөрчил гарсан болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хууль сахиулах байгууллагууд хараат бус, бие даасан байх нөхцөлийг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ бол улстөрждөг салбар биш. Тэр дундаа тусгай чиг үүрэг гүйцэтгэж, дотоод аюулгүй байдлыг хангадаг салбар учраас ямар нэгэн байдлаар улстөржилт байх ёсгүй.Нөгөө талдаа хараат бус, бие даасан байна гэдэг нь хяналтгүй байна гэсэн үг биш. Бүхий л хууль сахиулах байгууллагын түвшинд дотоод хяналтыг бэхжүүлэх нь үндсэн суурь асуудал болжээ.Сая үүссэн асуудалтай холбогдуулан яамнаас ажлын хэсэг гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, буруугүй бол нэр төрийг нь хамгаалж, сэргээх шаардлагатай. Нөгөө талдаа энэ салбарт мэргэжлийн томилгоо зайлшгүй байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Та намынхаа нүүрсчид, авлигачидтай тэмцэж чадах уу?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана.
ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан, хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Харин хариуцлага шаардаж ажиллана гэдгээ хэлье.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Хууль зүйн салбар бол шуурч, бас шуугьж болдоггүй хэцүү салбар. Зөв хүн томилогдлоо гэж харж байна. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй этгээдүүд элдвээр нөлөөлж, барьцаалах гэж оролдоно. Ерөнхий сайдын хэлж байгаа шиг юунд чинь ч оролцохгүй гэдэг худлаа. Бүх талаар оролдоно.
Үгэнд нь орж, худалдагдаад, өргөл барьцыг нь аваад өөрсдийнх нь талд орсон бол “Та хамгийн сайн сайд” болно. Харин зарчимтай байж, хуулийн хэрэгжилтийг шаардаж, зарим сүлжээнд орж ялзарсан этгээдүүдтэй нийлэхгүй явбал та яаж ч гүтгэгдэнэ. Үүнийг би биеэрээ амссан хүн.
Эхлээд нэр төрөөр чинь оролдоно. Дараа нь үр хүүхдүүдээр чинь барьцаалах гэж оролдоно. Тэгээд элдэв янзын бичлэг хийнэ. Бүр болохгүй бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар хэвлэлийн хурал хийлгэж байгаад цаазын тавцанд аваачна.
Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаа, шүүхийн шийдвэр дампуурсан. Ажил хийж байгаа энгийн алба хаагчид 10, 20 мянгаараа бий. Харин тэдний нуруун дээр гэмт бүлэглэлийн этгээдүүд байна. Хар тамхи, хууль бус алт олборлолт, хулгай дээрэм, зохион байгуулалттай гэмт хэрэг гээд бүгдийг нь хийдэг нөхөд бий.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хууль зүйн салбарт нийгмийн үнэт зүйл, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой хүлээлт өндөр байна. Эдийн засагтай холбоотой асуудлын хувьд зарчмын байр суурь нэг байна.
Хувийн хэвшлийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна. Нийгэм, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой хуулиудад дахин анхаарна. Төсөв болон татварын суурь шинэчлэлийг хийнэ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад 500 хонож байна. Хууль зүйн сайд солигдох болгонд энэ асуудлыг захидаг. Гэвч энэ хууль огт явдаггүй.
Энэ хуулийн төслийг ХЗДХ-ийн яам, Улсын дээд шүүх, АТГ, прокурор зэрэг олон байгууллагын төлөөлөл хамтран боловсруулсан. Авлигатай гоё уриа, лоозонгоор биш, бодлогоор тэмцэнэ.
Ганцхан хуулийн төсөл ярьж байгаа мэт боловч үүний хүрээнд олон чухал нэмэлт, өөрчлөлт багтсан. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай.


Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.