
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант улс” байгуулах шахаж явсан хүн байдаг. Харин өдгөө Хөгжлийн банкнаас авсан 174 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй гүрийж, цайрсан “найдваргүй зээлдэгч” болоод байгаа юм.
Тэрээр Оюу толгойн гэрээг хийсний дараах эдийн засгийн 17 хувь хүртэлх огцом өсөлтийг залгаад Засгийн газраас “Чингис”, “Самурай” “Дим сам” бондуудыг гаргасантай давхцаж асар их хэмжээний зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тодруулбал, Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 13 жилийн өмнөөс асар их хэмжээний дүнтэй зээлүүдийг авсан. Тухайлбал, 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлсэн. Гэвч “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. Мөн тэрээр 2013-2015 оны хооронд гурван удаа авсан зээлийн төлөлтөө 2017 оны долдугаар сарын 5-наас хойш төлөөгүй байгаа юм. Энэ хооронд нийт өр төлбөрөөсөө ойролцоогоор 1 253 667 776 төгрөгийг төлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 буюу ойролцоогоор 174 орчим төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.
Түүнийг зээлээ төлөлгүй хаяад хоёр жил болсны дараа 2019 оноос хойш өрийг нь төлүүлчих гээд Засгийн газрын түвшинд хүртэл ажиллаж ирсэн байдаг. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрч, Б.Эрдэнэбатын зээлийг төлүүлэх, эсвэл ямар нэг байдлаар хаах арга олж чадаагүй юм. Ер нь бол, түүний барьцаанд тавьсан “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэргээс албадан дуудлага худалдаа зарлахад оролцох хүн гардаггүй байна. Учир нь, Б.Эрдэнэбатын тавьсан барьцааны хөрөнгүүдийг тухайн үеийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ын албан тушаалтнууд бодит бус, хэт хөөргөсөн үнэлгээтэйгээр хүлээн авсантай холбоотой.
Түүний гол барьцаа нь гурван га газар бүхий “БҮК-1”-ийнх нь үйлдвэр байдаг. Түүнийгээ тэнгэрт нистэл үнэлсэн. Үнэлгээ нь 270 тэрбум төгрөг гэж байгаа юм. Гэтэл бодит үнэлгээ хийлгэхээр ердөө 40 тэрбум болдог байна. Өөрөөр хэлбэл, 40 тэрбумын үнэлгээтэй барьцааг нь 270 тэрбумаар үнэлчихсэн. Тиймээс Б.Эрдэнэбатын ямар нэг аргаар ингэтэл өндөр үнэлгээ хийлгэсэн гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг бодит болгох хэрэгтэй болсон байна. Энэ нь ШШГЕГ-ныхны хийх ажил юм. Дээрээс нь, Б.Эрдэнэбат үүнийгээ маш сайн мэдэж байгаа нь тодорхой юм. Тиймдээ, өр төлбөр нэхсэн Засгийн газар, Хөгжлийн банкныхны өөдөөс “Миний барьцаанд тавьсан гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг банкандаа авчих. Тэгээд 174 тэрбумын өр төлбөрийг маань хаачих. Нэмээд 100 тэрбумыг өгчих” гэдэг байгаа юм. Үндсэндээ тэр цайрчихсан гэж ойлгож болохоор байна. Яагаад гэвэл, тэрээр 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоол гарч, Иргэдийг орон сууцжуулахын тулд БҮК-д 14 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банк шийдвэрээ гаргаж, “Эрэл” ХХК-д 14 сая ам.долларын зээл өгсөн. Бусад санхүүжилтээ Олон улсын банк санхүүгийн байгууллагаас “Эрэл” ХХК нь өөрөө босгож, Хөгжлийн банкаар дамжуулан “БҮК”-ын тоног төхөөрөмжийг европ стандартаар иж бүрэн шинэчилсэн.
Харамсалтай нь “Эрэл” ХХК-ийн “БҮК- 1” үйлдвэрийн хийц эдлэлээр Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эко ногоон орон сууцнуудыг барьж ашиглалтад оруулах ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ төсөл гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ёстой байсан. Үйлдвэр ашиглалтанд орсон. Төр, Засгийн газар шагналаа өгсөн. 2017-2021 он гээд бүтэн дөрвөн жил зогсож байна. Харамсалтай байгаа биз дээ. Дөрвөн жил энэ үйлдвэрийг зогсоосноороо иргэдийн боломжийг булаагаад байна шүү дээ. Өнөөдөр хэрэв барилга бариулсан бол дөрвөн жилд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг хамгийн орчин үеийн хот, тосгон, байр, сургууль, цэцэрлэг, бүх юмаар хангачих байсан” гэж байв. Ингэж ярихдаа тэрээр зээлээ төлөхөө болиод таван жил болж байсан юм. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 17-нд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсгол дээр “Хөгжлийн банкнаас зээл олгохдоо “Зээлийн хүү хамгийн бага, хугацаагүй байна” гэж хэлсэн. “Танай төсөл Улаанбаатар хотод 220 мянган өрхийн орон сууцыг хэзээ барьж дуусна, тэр хүртэл хугацаатай” гэж би тухайн үедээ ойлгосон. 2019 оны нэгдүгээр сард ҮАГ-ын шалгалтаар “Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан” гэж дүгнэсэн. Дараа нь 2016 онд Б.Энхбаяр дарга Хөгжлийн банканд шалгалт хийсний дагуу намайг АТГ шалгасан. 2018 оны арванхоёрдугаар сард прокурорын тогтоолоор хээл хахууль аваагүй, зориулалтын дагуу ашигласан гэдгийг нотолсон. Мөн ЭЦА-наас ч үүнийг шалгаад хэрэгсэхгүй болгосон.
Анх зээл авахдаа барьцаа хөрөнгө хангагдаагүй гэж ярьж байна. Би тухайн үед 22 тэрбумын зээл авахын тулд 83 тэрбумын барьцаа тавьсан шүү дээ. Зээл авсны дараа авсан бүх хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмж барьцаалсан. “БҮК”-ын хуучин болон шинэ үйлдвэрийг ч нэмж барьцаалсан. Үл хөдлөхийн зургаан үйлдвэрүүдээ барьцаалсан. Энэ хангалттай. Зээлээс хоёр дахин их барьцаа бий” гэсэн байдаг. Түүнчлэн тэр сонсгол дээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү” гэхэд Б.Эрдэнэбат “Дансны хуулганы энэ асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд ҮАГ-аас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд “БҮК”-ийн мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор, зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн ЭЦА-наас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн “Шинжээчийн дүгнэлтэд “Эрэл” ХХК гурван удаагийн зээлийн төлөх ёстой дүн, алдангийн дүн 203 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг яагаад төлөөгүй вэ” гэсэн асуултад Б.Эрдэнэбат хариулахдаа “Хөгжлийн банкнаас болон дамжуулан зээлдэж авсан мөнгө нийтдээ 36 сая ам.доллар болсон. Тухайн үед ам.долларын үнэ 1300 төгрөг байсан бөгөөд 70 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Харин энэ мөнгө ам.долларын одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг болоод байгаа юм. Би 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлсөн. Харин Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй учраас үргэлжлүүлэн төлж чадаагүй” гэж байжээ. Товчхондоо, Б.Эрдэнэбатад энэ 174 тэрбум төгрөгийн зээлийг төлөх сэдэл санаа алга бололтой. Тэгэхээр "..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбум төгрөгийн өрийг нь өршөөж цайруулах уу. Үгүй л дээ. Тиймээс, ийнхүү “цайчихсан” гэж болохуйц хүнээс зээл, түүний өр төлбөрийн 174 тэрбумыг цайруулалгүй, өр төлбөрийг нь татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэхээ болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үүнд өнөөгийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ынхан онцгой анхаарал хандуулах ёстой. Хийх хүн аргыг нь олдог гэдэг дээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Жижиг, дунд үйлдвэр, хоршооны өдөрлөгөөр үргэлжилж байна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.