2111-р сар, 2026Бямба гараг

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

9 сар 24. 10:523 мин унших

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хорооны хуралдаан боллоо. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал: Хуулийн салбарт цэвэрлэгээ хийж, ажиллахыг үүрэг болгож байна

-Нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл. Сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх албан тушаалтнуудыг чөлөөл. Дотоод аюулгүй байдал алдагдаж байна. Тиймээс та ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албанд мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчдыг томилж, ХЗДХЯ-ны хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Бага ярьж ихийг хийе. Орон сууцны залилангийн асуудал, өөрийн санаачилсан хөрөнгө хураах хуулиа оруулж ирэх, цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ААН-үүдэд хүнд суртал гаргаад байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооц.  Иргэдийг торгодог, цагддаг төрийн албан хаагчдыг шат шатанд нь арга хэмжээ авахуул. Салбарт системийн хувьд бүхэлд нь харж шийдэх, цэвэрлэгээ хийж цогцоор нь харж ажиллахыг үүрэг болгож байна.  

АН-ын дарга О.Цогтгэрэл: МАН-ын хулгайч нар манай хэсэг нөхөдтэй нэгдэж намайг хулгайч болгох гэж байгаа бол амжихгүй шүү

-Надтай холбоотой 10, 20 жилийн өмнөх аж ахуйн нэгж, үйл ажиллагааг ухаж, мянган янзын зүйл зохиож олон нийтэд түгээж байна. Иймд олон нийт, тэр дундаа Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийг энэ мэт мэдээлэлд туйлын болгоомжтой хандахыг хүсье. Надад худал хуурмаг зүйл, хулгай хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан ямар ч асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид гүтгэлэг бүрд хариу тайлбар өгөөд байх нь үнэндээ төвөгтэй байна. Дуугүй өнгөрөхөөр буруугаа хүлээсэн мэт, хариултгүй мэт харагддаг бол тайлбар хийгээд байхаар сүр дуулиан болж хувирах юм. Тиймээс цаашид энэ асуудалд зарчимч, нухацтай байр сууринаас хандах болно. МАН-ын хулгайч нар манай хэсэг нөхөдтэй нэгдэж намайг хулгайч болгох гэж байгаа бол амжихгүй шүү.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: “30, 38” гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй, талцуулах сонирхолтой “үл үзэгдэгч” хүчин байна

-Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн “30, 38” гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй, улам талцуулах сонирхолтой “үл үзэгдэгч” хүчин байна гэж би улстөрчийн хувьд хардаж байгаа. Энэ нь намын дотор ч, гадна ч байж болно. Манай намынхны уулзалтаар Л.Энх-Амгалан сайд болон эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудлыг ярилцсан. Түүнээс биш хэн нэгэн сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг солих, Засгийн газартай холбоотой асуудлыг МАН хөндөөгүй. Цаашид ч хөндөхгүй. Уулзалтад 7-8 гишүүн оролцсон. Ерөнхий сайд намын даргын хувьд намын эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тиймээс эв нэгдлээ эрхэмлэж, үүссэн үл ойлголцлыг яаралтай арилгах чиглэлээр санал солилцсон.

Шадар сайд Т.Доржханд: Монгол Улс өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явах нь буруу юм уу?

-Засгийн газраас эрчим хүчний асуудлыг хувийн сектороор хийлгэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ зарчмаар явсан тохиолдолд Европын сэргээн босголтын банк хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг хувийн секторт өгнө гэдгээ илэрхийлсэн. Одоогоор 10 орчим компанийн материалыг хүлээж авсан. Дуудлага худалдаа олон түмний өмнө явна. Үр дүнд олон жил гацаагаад байсан өмнийн бүсийг эрчим хүчээр хангах ажил гараанаас гарах гэж байна. Энэ нь зарим хүний сонирхлыг зөрчиж магадгүй. Монгол Улсыг өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явах нь буруу гэдэг эрх ашигтай зөрчилдөж магадгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Ахмадын баяр зөвхөн нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй

-Ахмадын баяр бол нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй. Байгууллага бүр Ахмадын сангаа бүрдүүлж, ахмадуудынхаа хэрэгцээ, дэмжлэгт зориулан зарцуулах хуулийн зохицуулалттай.  Энэ үүргийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын Ажлын хэсгээс бүх шатны төсөв захирагчдад гурван сарын өмнө шаардлага хүргүүлсэн. Одоо байгууллага бүр Ахмадын сангаа хэрхэн бүрдүүлж, ахмадууддаа хэрхэн зарцуулсныг эргэн дүгнэж, хэрэгжилтийг хянана.

 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.