2111-р сар, 2026Бямба гараг

Үхсэн хотон шувууг олж, зарахыг оролдсон этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ

9 сар 26. 12:142 мин унших

Иргэн М, эхнэр С-ийн хамт Ховд аймгийн Дөргөн нуурын эрэг дээр амраад буцах замдаа үхээд удсан хотон шувууг олжээ. Аймгийн төвд гэртээ хадгалж байгаад Т-г Улаанбаатараас очих үед нь бэлэглэсэн байна.

Т хотон шувууны махыг авсны дараа "Хотон шувууны хошуу зарна" хэмээх зарыг цахим хуудсанд байршуулжээ. Түүнийг Ховд аймгаас Сонгинохайрхан дүүрэг хүртэл тээвэрлэж, хоёр сарын хугацаанд гэртээ хадгалсан, худалдахыг завдсан хэргээр гэм буруутайд тооцсон байна.

Иргэн М шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ "Би эхнэр, 5 болон 6 настай хүүгийн хамт Дөргөн нуурын эрэг дээр очиж амарсан. Буцах замдаа нуурын эрэг дээрээс нэг хотон шувууны хошуу, толгой хэсгээрээ тасарсан байхыг олж авсан. Гэртээ хадгалж байгаад найз Т-д бэлэглэсэн. 

Намайг хошуу, толгойг олж авахад үхээд удсан толгой нь эх биеэсээ салсан байдалтай байсан" хэмээн мэдүүлжээ. 

Шүүх шинжилгээний ерөнхий дүгнэлтээр тухайн толгой, хошууг Хөвчтөний хүрээ, шувууны анги, Хотонтон багийн Борцгор хотон- Pelecanus cripus шувууны хошуутай тохирч байна гэж дүгнэсэн.

Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт "Амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ"-д зааснаар нэг ширхэг Борцог хотон 11,790,000 төгрөгийн үнэлгээтэй юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйл4.2 Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно;

Иргэн Т дээрх хуулийн дагуу 23,580,000 төгрөг төлж барагдуулсан. Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан, худалдаалахыг завдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгожээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.