
“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих нь илүүц юм. Харин хэрхэн яаж өрийг нь төлүүлэх нь чухал болоод байна.
Мэдээж, тэр “174 тэрбум төгрөгийн өрөө төлье” гэсэн хүсэлгүй бөгөөд цайчихсан. Уг нь өнөөдөр Хөгжлийн банканд, эсвэл улсын төсөвт 174 тэрбум төгрөг байсан бол түүгээр нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой долон томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой байжээ. Тухайлбал, 960-1200 хүүхдийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн 10-12 шинэ сургууль, аль эсвэл 280 хүүхдийн багтаамжтай 25-30 цэцэрлэг барина. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 100-150 ортой нэгдсэн эмнэлэг, аль эсвэл аймгуудын дундын оношилгооны 3-4 томоохон төв байгуулна. Олон улсын болон улсын чанартай 60-80 км орчим хатуу хучилттай авто зам барьж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд 2-3 мянган айлын орон сууцыг дулаан, цэвэр, бохир усаар хангах дэд бүтцийн иж бүрэн шугам сүлжээтэй болгох боломжтой. Түүнчлэн орчин үеийн эко, эрчим хүчний хэмнэлттэй, 50-60 мкв талбай бүхий 1200 гаруй айлын орон сууцны хорооллыг дэд бүтэцтэй нь шийднэ. Гэвч, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат уг өрийг төлөх хүсэлгүй нь өнгөрсөн жилүүдэд үүнд хэрхэн хандаж ирснээс нь харагдана. Тэрээр “Өрөө төл” гэхээр шүүх рүү ямар нэг шалтгаар нэхэмжлэл бариад гүйчихдэг. Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхээр дүүрэн түүний хамааралтай нэхэмжлэл байдаг. Зарим нь shuukh.mn-д “дүүргэлт” хийгээд дурайж л байна. Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө хэд хэдэн банкнаас олон арван тэрбум төгрөгийн зээл авч, тэр нь мөн л найдваргүй ангилал руу ороод явчихсан. Арилжааны банкууд зээлээ төлүүлэх гэж шүүхдэлцээд эхэлсэн үедээ Хөгжлийн банкнаас 2013-2015 оны хооронд гурван удаа их хэмжээний зээлүүдийг авсан. Эдгээр зээлийн хоёрыг нь Хөгжлийн банкнаас шууд олгосон. Тодруулбал, 2013 оны наймдугаар сарын 20-нд тус банкны ТУЗ-ийн тогтоолоор 23 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 40 тэрбум төгрөгийг 2022 оны зургадугаар сарын 14-нийг хүртэл хугацаагаар, 2014 оны зургадугаар сарын 6-нд мөн ТУЗ-ийн тогтоолоор 13 сая евро буюу тухайн үеийн ханшаар 30.4 тэрбум төгрөгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хугацаанд зээлсэн байдаг.
Харин Хөгжлийн банкнаас “Хаан” банкаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр “Эрэл” ХХК-д 13 тэрбум төгрөгийг олгосон. Энэ нь шүүхээр хэдэн жил явсан. Учир нь, “Эрэл” ХХК нь “Хаан” банканд хугацаа нь дууссан, дуусаагүй томоохон дүнтэй зээлүүдтэй байсан. “Хаан” банк зээлүүдээ барагдуулахыг хүссэн. “Эрэл” ХХК үүнийг нь зөвшөөрөлгүй Монголбанкаар, бас ШӨХТГ-ын Ж.Очирхуяг, К.Жархынбек гэдэг улсын байцаагч нараар дүгнэлт гаргуулж, шаардлага бичүүлсэн. Товчхондоо, зээлээ төлүүлэх гэсэн “Хаан” банк нь буруудах шахсан. Гэхдээ Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний тогтоолоор “засагдсан” байгаа юм. Дээд шүүхийн тогтоолд “… ШӨХТГ-ын улсын байцаагч нар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргасан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “Шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэвэрүүдийг шүүхээс илт хууль бус акт болохыг тогтоосон зөв” гэсэн байдаг. Үүнээс гадна “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 2012-2014 оны хооронд “Хас” банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 30 гаруй тэрбум төгрөг зээлсэн. Гэвч 2016 оноос хойш төлөхөө больсон. Тиймээс “Хас” банк зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг шилжүүлэн авч нийт зээлээс нь 17 тэрбум төгрөгийг хассан. Улмаар, үлдэгдэл 21 орчим тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх мэдээж “…“Эрэл” ХХК нь “Хас” банканд 21 тэрбумыг төлөх нь зүйтэй” гэж үзсэн. Гэвч дээд шатны шүүхүүд нь хэргийг буцаах шийдвэр гаргаж, уг маргаан удаан үргэлжилсэн. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үүгээр зогсохгүй Засгийн газрыг ч шүүхэд өгч хэрэг маргаан үүсгэдэг. Түүний “2023 оны 196 дугаартай албан бичигт хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, БХБ-ын сайдын 2013 оны 1/2009 дүгээр “БҮК-1” төслийн тухай албан бичиг, 2016 оны “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай”121 дүгээр тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 19 дүгээр тушаалд тус тус заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” шаардлага, мөн “Засгийн газрын 2019 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 дугаар тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, БХБ-ын сайдын 2019 оны 125 дугаар тушаал, түүний хавсралтад заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” нэмэлт шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцэн шийджээ. Тус шүүх “Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-д гурван удаагийн санхүүжилтээр нийт 23 сая ам.долларын, 13.1 сая еврогийн зээлийг тус тус олгосон. Гэвч тус компаниас 2015 оны аравдугаар сарын 5-ын өдрийг хүртэлх хугацаанд 718 821 ам.доллар, 7 565 еврогийн зээлийн хүү, шимтгэлийг төлсөн. Түүнээс огт төлбөр төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 10-ны 535 дугаар шийдвэрээр 171 277 769 821 төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 998 дугаар магадлалаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 173 888 671 221 төгрөгөөр нэмэгдүүлэн хангаж шийдвэрлэсэн. Энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн талаар Монголбанкнаас ЗГХЭГ-т хүргүүлсэн 2024 оны 2/1141 дүгээр тайлбарт тодорхой дурдсан. Энэ тохиолдолд “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж байжээ. Угтаа, энэ нь Б.Эрдэнэбатын хугацаа авч, өр төлүүлэх шахалтыг саармагжуулах заль төдий зүйл юм. Өөрөөр хэлбэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбум төгрөгийн өр Хөгжлийн банкны найдваргүй буюу муу зээлийн ангиалалд багтаж, төсөвт дарамт, татвар төлөгчдөд ачаа болсоор байгаа юм.
Ер нь бол, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаар 174 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад бүтэн гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч тэрээр энэ хооронд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй хэвээр байна. Харин “Эрэл”-ийн Б.Эрдэнбатын өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарах яг тэр үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Ж.Батаа томилогдсон. Улмаар 2024 оны арваннэгдүгээр сард З.Нарантуяа уг албан тушаалд очсон. Цаашлаад, 2025 оны арваннэгдүгээр сард С.Баатарсүрэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон. Түүнчлэн уг шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх үндсэн үүрэгтэй ШШГЕГ-ын даргаар 2022 оны арваннэгдүгээр сараас О.Амарсанаа, 2024 оны дөрөвдүгээр сараас Б.Нандинболор, 2025 оны арванхоёрдугаар сараас А.Намсаманд ажиллаж байна.
Гэхдээ “Хаанаасаа хаалгач” гэгчээр Хөгжлийн банк, ялангуяа ШШГЕГ-ын “Эрэл”-ийн зээлийг хариуцсан албан тушаалтнууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, зогсонги байдалтай байлгах эс үйлдэхүй гараад байж болзошгүй байна. Учир нь, “Эрэл” ХХК-ийн нэр бүхий арилжааны банканд барьцаалсан өндөр үнэлгээтэй 20 шахам га газар барьцаанаас суллагдаад байгаа тухай мэдээлэл байна. Түүнийгээ ШШГЕГ, АТГ, Хөгжлийн банкныхнаас ихэд нууж байгаа бололтой. Тэр утгаараа, АТГ ч үүнд анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс ШШГЕГ-ынхан ажлаа шударгаар хийвэл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
₮18.4 тэрбумын төсөвт өртөгтэй, 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Монголын пара жүдочид дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Их эмч С.Лхагвадулам: Бөөрний архаг дутагдал эрс залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна
Цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна
Үхсэн хотон шувууг олж, зарахыг оролдсон этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ
Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ФОТО: МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсэүх хуулийг чандлан сахин, эв нэгдэлтэй, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа
ОХУ-аас 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэв
Амралтын өдрүүдийн цаг агаартай танилц
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ
ҮНЭ ХАНШ: Лууван, хонь, үхрийн ястай махны үнэ буурчээ
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр нэмэгдсэн зогсоол
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Иргэдийг залилж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана
Маргаашаас эхлэн "UB food festival" хоолны өдөрлөг болно
Дэлхийн Спортыг Эх Орондоо: Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо анхдугаар их хурлаа хийлээ
Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Орон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ
ЗАВХАНЫ ГУРВАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.