₮18.4 тэрбумын төсөвт өртөгтэй, 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

51 минутын өмнө

₮18.4 тэрбумын төсөвт өртөгтэй, 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж буй. Сургуулийг барих нийт төсөвт өртөг ₮18.4 тэрбум байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн барилга угсралтын ажлыг “Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд 170 гаруй сургуульд хэрэгжүүлж байгаа ногоон байгууламжийн төсөлд тус сургуулийг ашиглалтад орсны дараа хамруулах аж.

Сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах боломж бүрдэнэ. Тус хороонд харьяалагдах Маршал таун, Ривер гарден, Скай гарден, Модунтаун хотхон орчимд улсын сургуульгүй байна.

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг хоёр жилийн өмнөөс барьж эхэлжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.