2111-р сар, 2026Бямба гараг

Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй гэв

9 сар 28. 17:162 мин унших

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт шатахууны дараалал дахин уртаслаа.

Энэ нь Оросын Холбооны Улс (ОХУ)-аас хийгдэж буй ачилт багассан болон манай улс нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тайлбарлав. Тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас улбаатай шатахуун нийлүүлэлтийн доголдлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-аас газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээлээд байгаа гэж нэмж дурдав.

Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын шатахуун түгээх 95 станцад 1,135 тонн автобензин болон орон нутагт автобензин нийлүүлж ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагонцистерн буюу 7,686 тонн АИ-92 бензин байгаагаас Толгойт, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг өртөөдөд 86 вагонцистерн буюу 5,160 тонн АИ-92 бензин хүргэсэн, аж ахуйн нэгжүүд буулгаж байгаа. 

БНХАУ-аас 8,000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээлж,  тээвэрлэлт эхэлсэн. Өчигдөр 10 вагонцситерн шатахуун Улаанбаатар хотод ирснийг түгээж байна. Мөн БНСУ-ын тал 12,000 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн болж, аж ахуйн нэгжүүд хуваарилалтаа хийж байна. 

Шатахууны дараалал ихээр үүсэж байгаа нь ОХУ-аас ачигдах хэмжээ багассантай холбоотой. Хэрэв улсын нөөц 20 хоногт хүрвэл аж ахуйн нэгжүүд тэгш хүртээмжтэй үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, дараалалгүй болдог. Одоогоор 10 гаруй хоногийн нөөцтэй байгаа бөгөөд ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн түгээлт жигд бус болж, дараалал үүсэж байна. Бид ОХУ-аас АИ-92 шатахуун үргэлжлүүлэн авна. Үүний зэрэгцээ БНСУ, БНХАУ-аас авах хэмжээгээ нэмж байна. Хүйтрэхээс өмнө нөөц нэмэгдүүлэх шаардлага бий. Нөхцөл байдал сайн биш байгааг бүгд ойлгож байгаа болов уу. 

Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй. Нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаагаас доголдол давтагдаад байна. Иймд дайны нөхцөл байдалтай байгааг сайтар ойлгон хэрэглээгээ танаж, улсын нөөц бүрдүүлэхэд тал талдаа анхаарах хэрэгтэй" гэлээ.

Түүнчлэн тэрбээр үнийн талаар "БНСУ болон БНХАУ-аас евро-5 стандартын АИ-92 шатахуун авч байна. БНСУ талаас санал болгосон нь харьцангуй хямд байгаа тул евро-5 төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх суурь бий болж байна. Өнөөдөр ОХУ-аас үнийн санал ирнэ" гэлээ.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.