
Хэрвээ “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлдэж авсан 74 тэрбум төгрөгөө төлчихвөл Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 74 тэрбум төгрөгөөр 10-12 шинэ сургууль, эсвэл 20-22 шинэ цэцэрлэг барьж болно. Мөн, олон улсын стандартад нийцсэн 2-3 төрөлжсөн эмнэлэг, эсвэл оношилгооны төв байгуулах, өөр нэг хувилбар нь 100 гаруй түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин авах боломжтой. Түүнээс гадна, дундаж үнэтэй 400-500 айлын орчин үеийн эко орон сууцны хороолол барьж, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, эсвэл гэр хорооллын 1500-2000 өрхийг дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээнд холбож, 4-5 орчин үеийн инженерийн дэд бүтцийн төв байгуулсан ч болно. Түүнчлэн, 1-2 аж үйлдвэрийн парк эсвэл дахин боловсруулах үйлдвэр, эсвэл ЖДҮ эрхлэгч 70-80 аж ахуйн нэгжид тус бүр нэг тэрбум төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй үйлдвэрлэлийн зээл олгож, ажлын байр нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт болно.
Яг өнөөдөр Засгийн газрын “шүдний өвчин” болоод байгаа цалин тэтгэвэр нэмэх ажилд овоохон нэмэр болно. Тодруулбал, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн төлөхгүй гүрийгээд байгаа 74 тэрбум төгрөгөөр тэтгэвэр авдаг 500 мянган ахмадад нэг удаа 148 мянган төгрөгийн нэмэгдэл эсвэл тэтгэмж хэлбэрээр олгох, эсвэл бүтэн жилийн турш 12.300 орчим төгрөгөөр боломжтой. Бас боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал зэрэг салбарт ажилладаг 225 мянган төрийн албан хаагчид нэг удаа 328 мянган төгрөгийн дэмжлэг олгох, эсвэл үндсэн цалинг нь бүтэн жилийн турш сар бүр 27.400 төгрөгөөр нэмэгдүүлэх санхүүжилт болно. Эдгээрээс гадна, 74 тэрбум төгрөг нь нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд сар бүр 61 мянган төгрөгийн тэтгэмжийн нэмэгдлийг бүтэн жилийн турш олгох мөнгө байгаа юм.
Уг нь Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банканд тавьсан зээлээ төлнө гэж өөрийнхөө амаар бишгүй л хэлсэн байдаг. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн танхимд “Э.Эрдэнэбилэг захирал ч хэлж байна. Энэ зээлийг маань “Меланж” компани, “Скай мэридиан”, “Монгол драй милк” компаниуд хариуцаад, гурвалсан гэрээ байгуулаад, төлбөр мөнгийг нь төлөөд явж байгаа. Би өөрийнхөө хувьд ч гэсэн. 2019 онд Хөгжлийн банкныханд, хуулийн байгууллагынханд ч би илэрхийлж л байсан. Нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд зээлээ төлье. Хоёр талаасаа суугаад, хүү, хохирол нь хэд болж байна төлье гээд байтал хуулийн байгууллагад өгчихөөд, хуулийн байгууллагаар бид гурав, дөрвөн жил ингээд явж байна шүү дээ. Төлье гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Би нэгэнт энэ зээлийн ард талд эцсийн батлан даагч, барьцаалуулагч болоод орсон хүнийхээ хувьд зээлээ төлье л гэж байсан. Тухайн үед бидэнтэй иргэний шугамаар хэлэлцээд төлөвлөчихийн оронд хууль хяналтын байгууллагад өгөөд, одоо ийм байдалтай болсон. Энэ хугацаанд бид бусад охин компаниудынхаа орлогоос зээлээ төлөөд л явж байсан. Нийтдээ 5 тэрбум орчим төгрөг төлөөд явсан. Одоо "Меланж", "Скай меридиан" компаниуд уурхайн орлогоороо төлнө гээд, графикаа хийгээд, зээлийг хариуцаж аваад, эцсийн хариуцагч болоод, зээлийг бас төлөөд л явж байна. 2023 ондоо бүрэн төлж дуусна гэж аж ахуйн нэгж нь хариуцаж аваад, төлөөд явж байна” гэж байв. Дараахан нь 2023 оны тавдугаар сарын 3-нд мөн л шүүхийн танхимд “Монгол драй милк” ХХК-ийн захирал Э.Эрдэнэбилэг “Бид зээл авснаар Хөгжлийн банканд хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхгүй байна. Уг зээлийг манай төслийн батлан даалт, барьцааг гаргасан “Алтай” группийн Х.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч “Төлнө” гэдгээ илэрхийлсэн. Би болон Х.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч зээлийг төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээр бид удаа дараа зээлээ төлөх хүсэлтээ өгсөн боловч шүүхийн үйл ажиллагаа олон удаа хойшилсон. Энэ нь манайхаас шалтгаалаагүй. Өнгөрсөн хугацаанд бид 1.5 сая долларыг төлсөн байгаа. Хөгжлийн банкны төлбөрийг бүрэн барагдуулсны дараа ч гэсэн энэ төслийг цааш хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй байгаа” гэсэн байдаг. Гэвч тэдний шүүхийн танхимд ярьсан нь амьдрал дээр хэрэгжээгүй юм. Уг нь, өдгөө “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн холбогдоод байгаа 74 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг “Меланж” ХХК дээр бүртгэлтэй нүүрсний ордын борлуулалтын орлогоос 58 гаруй тэрбум төгрөгийг төлөхөөр 2022 онд Хөгжлийн банк болон “Меланж”, “Скай меридиан”, “Монгол драй милк” ХХК-иуд оролцсон дөрвөн талт гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Уг дөрвөн талт гэрээг байгуулсны учир нь Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банканд барьцаалсан “Меланж” ХХК дээр бүртгэлтэй хоёр лицензийг 2021, 2022 онд “Скай меридиан” ХХК руу хоёр хуваагаад шилжүүлсэн байдаг.
Хэдийгээр гэрээ хэрэгжээгүй ч Х.Бат-Эрдэнийн барьцаалсан хөрөнгүүдээс арай “барьц”-тай нь энэхүү “Меланж” ХХК-ийн уурхай болоод байна. Түүний Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан газар, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь өөр арилжааны банкинд давхар барьцаалагдсан. Банк нь шүүхэд өгсөн байдаг аж. Гэвч энэ “Меланж” ХХК-ийн уурхай бас бөөн будилаан байдаг гэх мэдээлэл бий. Явсаар байгаад “Меланж” ХХК-ийн лиценз барьцаалсан нь “Ашигт малтмалын лицензийг зөвхөн тухайн төслийн ашиглахад л зориулж барьцаална” гэх хуультай зөрчилдөж, шүүхийн маргаан үүсгэсэн байна.
Мөн 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий мэдээллийн сайт “Улсын хилээс таван км-ийн зайд “Меланж” гэх компани хууль бусаар уул уурхайн олборлолт хийж эхэлсэн” талаарх ноцтой мэдээллийг хүргэж байв. Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 17-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Улсын зүүн талын хилийн зурвас газарт “Меланж” гэх компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь хийгээгүй, уурхай нээх зөвшөөрөлгүй, улсын комисс очиж танилцаагүй байхад олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнд ямар арга хэмжээ авах вэ” гэхэд БОАЖ-ын сайд Н.Уртнасан “…“Меланж” компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар манай яаманд хүсэлт ирүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавих ёстой. Тиймээс тус байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж байв. Ер нь бол “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнээр 74 тэрбум төгрөгийг төлүүлэх шүүхийн эцсийн шийдвэр 2023 оны аравдугаар сарын 5-нд гарсан.
Гэвч Хөгжлийн банк, ШШГЕГ-ынхан өмнө нь уг асуудлыг хариуцаж байсан ажилтнууд “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ мэтийн толгойг илж, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй эс үйлдэхүй хийсээр ирсэн. Харин одоо хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлээд явбал 74 тэрбум төгрөгийг төлүүлэх боломж байгаа аж. “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн барьцаануудаас ганц “барьц”-тай нь болох “Меланж”-ийн уурхайгаас гадна хотоор нэг барьж байгуулсан “Саруул” хороолол, “Нархан” хотхон гэх мэтийн олон томоохон үйл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч болох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7926)

СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?
С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
Танилц: 10-р сарын цаг агаарын төлөв
Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй гэв
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ирэх сарын сарын 15-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд даац хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно
Сэрэмжлүүлэг: 46 настай эмэгтэйд хутга тулгаж, нөхрөөс нь 300 мянган ам.доллар авахыг завджээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзан дээр
Н.Соёлдэлгэр АНУ-д болсон Mr. Olympia Biceps Lifting тэмцээнд үнэмлэхүй аварга болж, шинэ рекорд тогтоожээ
Төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байх зуур улсын нийт "гадаад өр 0.4 хувиар өсжээ"
Монголын пара жүдочид дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ
₮18.4 тэрбумын төсөвт өртөгтэй, 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Их эмч С.Лхагвадулам: Бөөрний архаг дутагдал эрс залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна
Цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна
Үхсэн хотон шувууг олж, зарахыг оролдсон этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ
Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.